Р.Зоригтбаатар тамга авч зугтаад, Дорнодын иргэдийг хохироож байна
2015-12-16

 

Дорнод аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар тамгаа авч зугтжээ. Энэ талаар өнөөдөр тус аймгийн иргэн, "Шударга түмэн" иргэний хөдөлгөөний тэргүүн З.Нацагдорж мэдээлэв.

 

Түүний хэлснээр Р.Зоригтбаатар нь ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хурлын дундуур тамгаа авч зугтжээ. ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, огцруулах шийдвэрийг гаргасан байна. Гэтэл Р.Зоригтбаатар тамгаа авч зугтаад, одоо хүртэл эргэж холбогдохгүй байгаа учир Дорнод аймаг 2016 оны төсвөө баталж чадаагүй, тус аймгийн 80 мянга гаруй иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна гэлээ. Энэ асуудлаар хүсэлт гомдол гаргаж Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга болон УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү нарт хүргүүлсэн боловч одоогоор тодорхой хариу аваагүй байгаа аж.


Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүчингийн хэргээр 3 удаа шоронд орсон хуушуур Нацагаа гэгчийг Уулаа, Шинээ нар хөлсөлж худал мэдээлэл хийлгүүлжээ. Уулаа өмнө нь Гомбо гэгчийг хэрэгтэн болгохын тулд хүнд мөнгө өгч хүүхэн хүчиндсэн гэсэн гомдол гаргуулж байгаад гардуулсан арчаагүй спиртын наймаачин шдээ.
2016-02-01
зочин:
Сонгуулт хугацаа дуусахын хооронд яах гэж огцруулна вэ эрхэм төлөөлөгчдөө ажлыг нь хийлгэж хариуцлагаа тооцвол сайн шүү дээ
2015-12-16