Автобус компаниудаас зөрчил илэрчээ
2015-12-16

 

Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах албан даалгавар гаргасан. Энэ албан даалгаврын дагуу нийслэлийн Тээврийн газрын 38 мэргэжилтэн, албан хаагчид энэ сарын 10-16-ны өдрүүд автобус компаниудад шалгалт хийжээ.  Уг шалгалтад

 

 “Монкара” ХХК-ийн 17А “Баруун 4 зам-Их тойруу-Зүүн 4 зам-Нарны зам”, 17Б “Зүүн 4 зам-Их тойруу-Баруун 4 зам-Нарны зам”

 “ДЮЦ” ХХК-ийн 19А “Монел 38-Сансар-Офицерийн ордон”, Ч35 “Монел 38-Хүнсний 4-МУБИС-11-р хороолол”

 “Сутайн буянт” ХХК-ийн 18А “3-4-р хороолол-Ард кино театр-ТЭЦ-4” зэрэг чиглэл хамрагдсан байна.

 

Шалгалтаар ээлжийн жолоочгүй, ажлын хувцасгүй, автобус нь хүйтэн, буудал зарлагч LED дэлгэц ажилладаггүй зэрэг зөрчил илэрчээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
nuguu cart unshigch ni udahgui ajillahgui bolj humuus butsaad munguuruu yavdag boloh bh daa.
2015-12-16
zochin:
buuh kart unshigch ni ajillahgui avtobusiig yah ve
2015-12-16
Зочин:
Шалгалт хийх хугцааанд ч гэсэн муу л байна. Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ. Их хүйтрэх юм бол хэцүү л байна
2015-12-16