С.Баярцогт чуулганд илтгэл тавив
2015-12-16

 

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр” хамтран “Нутгийн удирдлага- Сорилт ба шийдэл” үндэсний чуулганыг анх удаа зохион байгуулж байна.

 

21 аймгийн Засаг дарга,  ИТХ-ын дарга, орон нутаг хариуцсан салбарын мэргэжилтнүүдийн оролцож буй тус чуулганд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцож, “Засгийн газраас баримталж буй бодлого, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавилаа.

 

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэж заасны дагуу бүх шатны Хурал, Засаг даргын хамтын ажиллагааг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх ажлыг Засгийн газраас тогтмол хэрэгжүүлж байна. Тухайлбал Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагуудын боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэх, төвлөрсөн болон бүсчилсэн зорилтот сургалт, семинаруудыг олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд явуулах,  жил бүр ИТХ-ын ажлын тайланг нэгтгэн дүгнэж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, дэвшилтэт ажлуудыг дэмжин сурталчлах, орон нутагт очиж мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг олон талт ажлыг зохион байгуулжээ.  

 

Түүнчлэн бүх шатны Засаг дарга нарын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар ханган, үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор холбогдох хууль тогтоомжид чиг үүрэг, эрх хэмжээг тодорхойлох асуудлыг шийдэж байгаа ч цаашид хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн төвлөрлийг сааруулах, Хурал - Засаг даргын харилцааг тэнцвэржүүлэх, хамтын ажиллагааг зүй зохистой явуулах талаар анхаарах шаардлагатай байна.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Швейцарийн Холбооны Улсын санхүүгийн дэмжлэгээр “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийг энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд “Төвлөрлийг сааруулах стратегийн баримт бичиг”-ийг боловсруулах зорилго тавин ажиллаж байна.

 

Төвлөрлийг сааруулах, шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажил нь олон талын оролцоотой хэрэгжих өргөн асуудал болж байна. Бодлого боловсруулах, шийдвэр гаргах нэг хэрэг. Хамгийн чухал нь хэрэгжүүлэх, ажлыг зохион байгуулах чадамж, сэтгэл зүтгэл чухал юм хэмээн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт илтгэлдээ онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bayarzogt bol duurchihsen hulgaich mongoliin toriig buzarlaj baigaa haytadiin shees avilgacin hulgaich gej mongoliin ard tumen uzej baigaa ene pizdagiin ugiig nohoi huzsan dainii bodoj bai
2015-12-17
Зочин:
Орон нутгийн авилгачид цугларч дээ. Новшын АН ын хулгайч нар зайлцгаа
2015-12-16
Зочин:
Хятадын шээс монголоос зайл эсвэл байдаг газартаа л орно. Чамаар бид дутахгуй. Яасан ичих булчирхайгуй новш вэ
2015-12-16
зочин:
Цагаандаа гарна гэдэг үг энэ хүнд зориулагдсым бишүүүүүүүү.
2015-12-16
Зочин:
ene bid 2 yamar umnuihaa iltgel tavidag um yaj ulsaa hudaldaj hulgai hiih tuhai iltgel tavidaggui l um bol ard suuj bgaa mal aj ahuinuuddaa l taarsan luibarchin
2015-12-16
Зочин:
ENE XVNII ILTGELIIG SONSOJ SUUSAN XVMVVS YU BODOJ SUUSAN BOLDOO XYATAD XVN GEJ OORIIGOO XVLEEN ZOVSNOOROOD TEGEED MONGOLIIN TORD BAIJ L BAIX YUMAA URD NI IX XVNDELDEG BAILAA
2015-12-16
Зочин:
Ичдэггүй ээ.... өөрөө ёс зүйтэй байж индэр миндэрт гармаар юм. Нүдний булай
2015-12-16
Zochin:
Mongoliin mongiig yaj hulgai hiij obshorddogii ni yriulahgui yasiin naad hulgaichaa.hulgaichaa hulgaichaa
2015-12-16