Хоёр компани протехникийн хэрэгсэл худалдах зөвшөөрөлтэй
2015-12-16

Шинэ жилийн баярын үеэр иргэд протехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авах, зааврын дагуу бус дур мэдэн хэрэглэснээс эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд гарч байсан.

 

Улсын хэмжээнд пиротехникийн хэрэгслийг худалдан борлуулах эрх бүхий "Очир ундраа", "Протек" гэсэн хоёр компани байдаг. Иргэд пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр дур мэдэн хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол байдгийг албаны хүн хэллээ.

 

Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас Нийслэлийн Засаг даргын захирамж, нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийнхяналтын газрын даргын хамтарсан удирдамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх  шалгалтыг зохион байгуулж байна.

 

Шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай худалдааны төв, зах, үзвэр, үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд гар дээрээс шинэ жилийн тогтоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэд хамрагдах юм аж.

 

Иймд, иргэд та бүхэн чанар, стандартын шаардлага хангаагүй, заавар, тайлбаргүй пиротехникийн хэрэгслийг худалдан авахгүй, зарж борлуулахгүй байх, ашиглалтын аюулгүй байдлыг хатуу сахин биелүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Pirotehnik
2015-12-16