Ганбаатарын Ихбаяр зодог тайлах болжээ
2015-12-16


Өөрийн уран хурц, өндөр мэдрэмжтэй тоглолтоороо "Гайхамшигт Ихбаяр" хэмээх нэрийг олон мянган сагсан бөмбөг дэмжигч, фэнүүдээсээ хүртсэн Танан Гарьд багийн холбон тоглогч ОУХМ Ганбаатарын Ихбаяр өөрийн фэйсбүүк хуудаснаа " Багийнхантайгаа сүүлийн бэлтгэлээ хийлээ, та нартайгаа тоглоход сайхан байлаа #хүндлэл" хэмээн пост оруулсан нь олон хүнийг гайхшралд орууллаа.


Холбон тоглогчийн байрлалд тоглодог тоглогчдоос бараг ганцаараа дээд үеийн ах нар, өөрийн үеийн найз нөхөд, доод үеийн дүү нар гэсэн 3 үеийн сагсан бөмбөгчидтэй нүүр тулж, сагсан бөмбөгийн гайхамшиг, Монголын сагсан бөмбөгийн бүх л оргилд хүрсэн эрхэмүүдийн нэг Ганбаатарын Ихбаяр зодог тайлах болсноо зарлалаа.


Улсын аварга, Оюутны лигийн аварга, Дээд лигийн Тэргүүн тоглогч, Үндэсний супер лигийн аварга, Монгол улсын Үндэсний шигшээ багийн үндсэн холбон тоглогч, бүх л топ түвшний тэмцээнүүдийн "Шилдэг тоглогч" -ийн шагналыг хүртсэн түүний амжилтыг нэг бүрчлэн дурдвал нэлээдгүй хугацаа орно.


Үндэсний шигшээ багтаа алтан соёмбот далбаагаа энгэртээ залсан өмсгөлтэйгээр олон тэмцээнд үндсэн холбон тоглогчоор амжилт дүүрэн тоглосон түүний олон тоглолтуудаас 2010 оны Гванжугийн Азийн наадамд Узбекистаны эсрэг 1 оноо дутуу байхад тоглолтын цаг дуусахтай зэрэгцэн оролт хийн алдаа авч чөлөөт 2 шидэлтээ амжилттай болгож Узбекистаныг хожсон тоглолт нүдний өмнө тод зурайна.


МҮСБХ болон MNBASPORTS сувгийн хамт олон түүний зодог тайлах болсонтой холбогдуулан түүний сагсан бөмбөгийн спорттой хэрхэн холбогдсон, амжилтын замналын талаар өгүүлэх нэвтрүүлгийг бэлтгэж байгааг дуулгахад таатай байна.

Хэдийгээр тамирчин хүний гол өстөн дайсан бэртэл гэмтэл түүний амжилтанд сөргөөр нөлөөлж байсан ч тэр Монголын сагсан бөмбөг сонирхогч, дэмжигчдэд олон гайхамшигт тоглолтыг үзүүлэн зүрх сэтгэлд нь хоногшиж чадсаныг хэн бүр ам дүүрэн итгэлтэйгээр хэлэх амжилтын эзэн болсон тамирчны замналаа өндөрлүүлж байна.


Гэхдээ Ганбаатарын Ихбаяр Сагсан бөмбөг хэмээх энэ гайхамшигт спорт, сагсан бөмбөгийн их гэр бүлээсээ алхам ч холдохгүй гэдэгт итгэлтэй байна.


Удахгүй бид дасгалжуулагч Ганбаатарын Ихбаярын шавь нар гээд бас нэгэн гайхамшигт мэдрэмж, өндөр ур чадвар бүхий тоглогчдын тоглолтыг үзэн суух биз ээ.


Тэр зөвхөн тоглогчийн кареераа ийнхүү өндөрлүүлж байна.

Монголын Үндэсний Супер Лиг

Shuud.mn
Сонин хачин
UUKHEE C HI SHYY:
YAMAR MUUKHAI ATAARHUU HOGNUUD VE ODOO BOL IKHEE BOLSOON ERUUL MENDEE BOD NILEEDHEDEN UDAA BERTEL ENE TER ABLAA SHDEE
2015-12-16
australia:
ger buleeree australia gereh geed vis ni gartsan gesen.
2015-12-16
CC:
UGAASAA US NI BUURALTSAN YUM BSIH U?KK
2015-12-16