Беларустай хамтран нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийнэ
2015-12-16

 

Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурнойг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  Талууд хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцож зам, тээврийн салбарын хэмжээнд авч хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны явцыг хэлэлцэв. Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх 2014 онд Беларусь улсад томоохон хэмжээний айлчлал хийж, санамж бичиг байгуулсан бөгөөд энэхүү санамж бичгийг ажил хэрэг болгох хүрээнд Зам, тээврийн сайд М.Зоригт, Элчин сайд Станислав Чепурной нар цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.

 

Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд хийгдэж буй төсөл, арга хэмжээ идэвхжиж түүний дотор нийтийн тээврийн салбар дахь хамтын ажиллагаа амжилттай өрнөж байгааг талууд тэмдэглэв. Түүнчлэн Беларусь улсаас Улаанбаатар хотод нийлүүлсэн нийтийн тээврийн их багтаамжийн залгаат 20 автобус одоо хүртэл явж байгааг дурьдлаа.

 

Цаашид Монгол Улсын байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон хотын нийтийн тээврийн болон хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд Беларусь Улсад үйлдвэрлэсэн автобус нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой талаар санал солилцов. Мөн Монгол Улсын авто замын засвар, арчилгаа цэвэрлэгээнд нэвтрүүлэх боломжтой засварын шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар Элчин сайд С.Чепурной саналаа илэрхийлсэн байна. Сайд М.Зоригт саналыг хүлээн авч, цаашид Улаанбаатар хотын болон хот, улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний компаниудын парк шинэчлэлтэд хамтран ажиллаж, ажил хэрэг болгохоо хэллээ.

 

Энэ уулзалтын дараа сайд М.Зоригт Нийслэлийн авто замын газрын дарга А.Нанзаддорж, ЗТЯ-ны Авто зам, тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Доржханд, Авто тээврийн хэлтсийн дарга Т.Зулзүсэм нарт Беларусь улстай дээрх чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсэг байгуулж ажиллахыг үүрэг болголоо.

 

Shuud.mn
Сонин хачин
Ssssss:
Zarim ni hiie geed bhad darga nar ni oruulj irii geed bhiin
2015-12-18
Батбаяр:
Үнэ нь ижил төрлийн дэлхийн үйлдвэрлэгч нарын үнэнээс ямар юм болдоо... Бид дэлхийд хамгын сайн юм хийдэг гэж ярьдаг Союзийн үеийн сэтгэхүйгээсээ салаагүй л байна лээ дээ. Өнөөдөр бол дэлхий Монголын өмнө нээлттэй болсон цаг даа.. Наадуулын чинь үнэ нь харин дэлхийн үнэ байдаг юм билээ... Угсраа автобус бол ч маш зай муутай тэгээд нэг жилийн дараа харагдна даа харагдна..Беларусь дэлхийн хэмжээний автобус үйлдвэрлэх болоогүй дээ болоогүй
2015-12-17
vtmjuu:
одоо хүртэл явж байгааг гэнэ үү. Инээд аваад хаячих юм бна дөө. Хошин шог. Наад залгаа автобуснууд чинь энэ намраас явж эхэлсэн биз дээ. Одоо хүртэл явахгүй яах юм бэ. Эвдрээгүй одоо хүртэл явж байгаа сайн автобуснууд гэсэн утга агуулаад бна даа
2015-12-17
Зочин:
belaruschuud uls
2015-12-17
Мөнх:
Залгаа автобус онцгүй шүү. Суудал цөөнтэй, хүмүүс зөрөлдөхөд маш төвөгтэй шахалдуу, мотор нь дотроо учир дуу чимээ ихтэй, яваандаа их угаартай болж мэднэ. Яльгүй гөлөөнтэй үед дугуй нь хий эргээд түгжрэл үүсгэх нигууртай. Сайн тал нь харьцангуй дулаан, цонх нь цантадгүй нь л юмаа даа
2015-12-16