Канадын иргэнийг тагнуулч хэмээн хорьжээ
2015-12-16

Хойд Солонгосын дээд шүүх Канадын иргэн, пастор Хён Су Лим гэгчийг тагнуулын хэрэгт буруутгаж, бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Пасторыг өнгөрсөн хоёрдугаар сард Пхенян хотноо ирэх үед цагдаагийнхан баривчилсан юм.

 

Хён Су Лимийг улсын зэрэгтэй нууц материал хулгайлж, хил давуулсан хэмээн буруутгасан байна. Тэрбээр 1997 оноос эхлэн Пхеньян хотноо байрлах асрамжийн газруудад тусламжийн гараа сунгаж, буяны үйл ажиллагаа явуулдаг байжээ. Хён Су Лим 1986 онд иргэншлээ сольж, Канадын иргэн болжээ. Пастор Торонто хотноо байрлах “Гэгээрэл” гэх сүмийн пастороор ажилладаг байна.

 

Канадын тал иргэнийнхээ асуудлаар Пхеньянд уулзах санал гаргасан ч татгалзсан хариу авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүмүүсийн тархийг угаадаг пасторууд ер нь буян үйлдэгчид үү,нүгэл үйлдэгчид үү,ер нь дэмий талдаа л юм болов уу даа.
2015-12-17
Зочин:
Яг зов. Ингэх л хэрэгтэй. Шашны бузар новшнуудыг. Монголд энэ л дутагдаад байгаа юм
2015-12-16