Цагдаагийн албанд шаардлагатай техник хэрэгслийг хүлээлгэн өгчээ
2015-12-16

Цагдаа, прокурорын байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай техник хэрэгслийг хүлээлгэн өгчээ.

 

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гэмт хэрэг зөрчлийг бууруулах, хэрэг илрүүлэх явцыг түргэтгэх, цагдаагийн байгууллагын ажилтнуудын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор Цагдаагийн хоёрдугаар хэлтэст  хяналтын камер, дүүргийн Прокурорын газарт шаардлагатай тавилга, эд хогшил, Цагдаагийн гуравдугаар хэлтэст кубон буюу цагдаагийн зөөврийн хяналтын цэг зэргийг өнөөдөр өгсөн байна.

 

Тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр "Саппоро" үйлчилгээний төвийн гадна талбайд байгуулсан "Хөдөлгөөнт хяналтын цэг" буюу кубонд алба хаагчид 24 цагаар үүргээ гүйцэтгэх боломж бий болж буй аж.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Иргэддээ зориулж шорон цагдаагаа хөгжүүлж байгаад баярлалаа. Удахгүй үр дүнг нь амсаж хүртэж байх аа
2015-12-16
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2015-12-16