МАН-ынхан хуралдаанд ирэхгүй байна
2015-12-17

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхлээгүй байна. Хуралдаан 09.00 цагт эхлэх товтой байсан ч ирц бүрдэхгүй, хүлээгдэж байна. 

 

УИХ дахь МАН-ын бүлгийнхэн "Бид ирц бүрдүүлэгчид биш" хэмээн байнгын хороо болон чуулганы хуралдаанд оролцохоос татгалзсан. Тус бүлгийнхэн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн хуралдаанаар хэлэлцэх байсан бүх асуудлаас завсарлага авсан. Харин завсарлагын хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа ч МАН-ынхан чуулганы танхимд ирсэнгүй. 

 

Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцвэл МАН-ын бүлэг байнгын хороо болон чуулганы хуралдаанд оролцоно гэдгийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өчигдөр Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын үеэр хэлсэн юм. 

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
huivaldsan yum shig
2015-12-17