Парис: Хоёр этгээдийг баривчилжээ
2015-12-17

 

Парисын цуврал халдлагатай холбоотойгоор хоёр этгээдийг цагдаагийнхан баривчилсан тухай “www.languedocliving.com” мэдээллээ. Тэднийг Австри улсаас баривчилсан гэнэ.  Тусгай албанаас мэдээлснээр “Баригдсан этгээдүүд исламын шашинтай Францын иргэд байсан. Тэд дүрвэгсдийн дүрд хувилж, хил давах гэж байхдаа баригдсан” гэжээ. Нэгжлэгээр тэдний нуугдаж байсан дүрвэгсдийн хуарангаас Сири улсын хуурамч паспортыг олсон байна. Тэднээс гадна хэд хэдэн этгээдийг баривчилсан ч гэм буруугүй болохыг нь тогтоожээ.

 

Баригдсан этгээдүүд өнгөрсөн сарын 13-нд Парис хотноо халдлага үйлдснийхээ дараа нууцаар хил давж, Австри улсад байрлах дүрвэгсдийн хуаранд ирсэн байна. Гэмт этгээдүүдийн мэдээллийг нийтэд задруулахаас цагдаагийнхан татгалзсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин