АНУ, Куба шууд нислэгтэй болжээ
2015-12-17

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Кубын удирдагч Раул Кастро нар энэ оны эхээр хоёр улсын хооронд үүсээд буй хүйтэн харилцаанд цэг тавьсан билээ. Өнгөрсөн долоодугаар сард хоёр улс нийслэл хотноо элчин сайдын яамаа харилцан нээсэн юм.  

 

“AFP” агентлаг “АНУ болон Куба шууд нислэгтэй боллоо” гэж мэдээлжээ.  Энэ талаар Гавана хотноо суугаа АНУ-ын бүрэн эрхт Элчин сайд удахгүй мэдээлэл хийнэ” хэмээн сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

 

Дэлхийн II дайны дараа хоёр улсын харилцаа муудаж эхэлсэн бөгөөд 1976 онд Цагаан ордон тус улсын эсрэг эдийн засгийн хориг хэрэгжүүлж эхэлснээр дайсагналын харилцаатай болжээ. 2009 онд Барак Обама “Хэрвээ би Ерөнхийлөгч болбол Куба улстай харилцаагаа сайжруулах болно” хэмээн мэдэгдсэн билээ. Ийнхүү таван жилийн дараа Обамагийн хэлсэн зүйл бодит болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин