Гишүүд Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг шаардав
2015-12-17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа 2.30 цаг хойшилж, 11.30 цагт эхэллээ. Хуралдаан УИХ дахь МАН-ын бүлэг оролцохгүй гэдгээ мэдэгдэж байсан. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хуралдаанд ирсэн байлаа.   Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын жагсаалтыг  УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж танилцуулав. Үүний дараагаар МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд:

 

-Энэ зааланд 17 орчим хүнтэй, ирц 41 хувьтай байна. Ирц хүрээгүй байхад хуралдаан  эхэллээ. Нөгөөтэйгүүр хэлэлцэх асуудлын жагсаалтад Сонгуулийн хуулийг төслийг оруулах хэрэгтэй. Сонгогчдын саналыг хар машинаас гадна гараар баталгаажуулан тоолох асуудлыг хуульд оруулж өгөх хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг гишүүд хэлэлцэхийг дэмжсэн. Гэтэл хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй 20 хорьж байна. УИХ-ын дарга үүнийг яагаад хэлэлцүүлэхгүй байна вэ? Тиймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахыг шаардаж байна гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Гацууртын ордыг хэлэлцэхгүй гээд шийдвэрлэсэн байхад дахин оруулаад ирдэг нь ямар учиртай вэ? УИХ-ын гишүүний өргөн барих хуулийн төслийг оруулж ирэхгүй байна. Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулаад, Гацууртаа буцаагаач ээ. Нэг асуудлыг дахин дахин оруулж ирэхээ болих хэрэгтэй. Улс төрийн намын тухай хуулийн төслийг өргөн барих гэхээр хүлээж авахгүй. Гэтэл Гацууртын төслийг шөнө дөлөөр ч хамаагүй хүлээж авсан байх юм гэлээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Сонгуулийн хуулийг хэлэлцэх ёстой. Ажлын хэсэг хуралдахгүй байна. Албан ёсоор хэлэлцэх асуудлаас завсарлага авсан байхад “ажил хаялаа” гэж гадуур цууруулж байна.  Ажлын хэсэг дээр заавал бүх зүйл дээр санал нэгдэх албагүй. Сонгуулийн хуулийг хэлэлцээгүйгээс болоод долоо хоног хуралдаж чадсангүй. Энэ танхимын гишүүд өөрсдийгөө ард түмэнд муухай харагдуулаад байна гэсэн юм.

 

УИХ дахь “Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэг “Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай төслийг хэлэлцэхэд хамтарсан байнгын хороогоор хэлэлцүүлэг явуулах нь зүйтэй гэж санал гаргаж байсан. Тиймээс өргөн хэлэлцүүлэг хийхээр болсон. Энэ асуудлыг хэлэлцэх асуудлыг хойшлуулж өгөөч” гэв. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:

 

-Сонгуулийн хуулийн төслийн ажлын хэсэг нэг удаа хуралдсан. Дэд ажлын хэсэг гурван хуулийн чиглэлээр санал дүгнэлт өгсөн. Одоо байнгын хорооны дарга гадаадад томилолттой явж байгаа. МАН сонгуулийн хуулиар санал солилцох асуудал тавьсан. Бид уулзаж, ярилцсан. Сүүлийн уулзалтын дараа бүлэг дээр гарсан шийдвэрээ эргэж аль ч намууд нь яриагүй байгаа. Энэ асуудал явагдаж байгаа. Үүн дээр АН-ыг буруутгаад байх шаардлагагүй. Үүнээс өөр дэг журам байхгүй хэмээв.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
м:
Гацууртаар улс төр хийхээ болиоч хүмүүст ажил улсд мөнгө хэрэгтэй байна та хэд цалингийн бус орлогтой болоод байж болдогийн биз бусдан хэцүү байна ийм үед ашиглахгүй бол хэзээ ашиглах юм бид нар өнгөрсөн үеийн хойч үе биздээ
2015-12-17
юу ч гэхэв дээ:
АН гэж Арчаагүй Нам 1 байна аа
2015-12-17
Zochin:
AN-iinkhan daraachiin songuulia yaj ulgekheel bodon songuuliin khuulid uurchlult khiikh khuselgui baina.Biintsur Arvin , Batbayar nar arai kheterch baina.MAN-iig demjigchdiin sanaliig luivardaj gijuun bolsonoo Arvin mardchikhsan bololtoi.
2015-12-17
Зочин:
Энэ ардчилсан нам ирэх жил идсэн уусанаа яаж аргалах вэ гэж бодохоос өөр ч зүйл бодохоо байж дээ
2015-12-17
зочин:
УИХ-ын гишүүд гэж Энэ ямар сонин хүмүүс байдаг юм бэ.....
2015-12-17
Зочин:
Их хурал хурдхан тарсан ьн хамгийн оновчтой шийдвэр шүү
2015-12-17