Монголын өсвөрийн тамирчид дэлхийн рекордыг эвдлээ
2015-12-17

 

БНХАУ-ын Сичуан мужийн Чэнгду хотод 24 дэх удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд нийт 35 орны 278 оюуны спортын тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан нийт 10 төрлөөр насанд хүрэгч, дунд нас болон бага насны ангилалд өрсөлдөж буй. Энэхүү тэмцээнд манай улсаас Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцож байна. 

 

Тэмцээний эхний өдрийн дүн гарсан бөгөөд манай тамирчид авах боломжит 24 медалийн 11-ийг нь авсныг олон улсын шүүгч Х.Хатанбаатар мэдээлэв. Өсвөр насны төрөлд дэлхийд №1 гэдгээ харуулж, 9 медалийн 8-ийг нь авсан байна. Мөн "Хоёртын тоолол" төрөлд өсвөрийн дэлхийн дээд рекордыг манай 6 тамирчин эвдсэнээс 30 минутад 3540 цифр цээжлэн алдаагүй санаснаар З.Цэцэгзулын оноог дээд амжилтаар бүртгэжээ. 

 

Өнөөдөр тэмцээний 4 төрөл явагдана. Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
шүтэн бишрэгч:
Мундаг мундаг илүү илүү солиотэээээ
2015-12-17