ОХУ-д суух Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилохыг дэмжлээ
2015-12-17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн боловч хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа гишүүд горимын санал гаргаж, үг хэлсэн юм. МАН-ын бүлэг хэлэлцэх асуудлын дараалалд Сонгуулийн хуулийн төслийг оруулахыг шаардсан бол бусад гишүүд байр сууриа илэрхийллээ.

 

УИХ-ын гишүүн Д.Арвин:

-Монголд улс төрийн тогтвортой байдал хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд МАН Сонгуулийн маш сайн хууль баталсан. Энэ хуулийг өөрчлөхгүй, нэг хэсэгтээ тогтвортой авч явъя гэсэн шийдвэр гаргасан. Улс төрийн хувьд тогтвортой байхад Сонгуулийн хууль сайн хийгдсэн зүйл гэж бодож байгаа. Өөрсдийнхөө баталсан хуулийг эсэргүүцээд байж болохгүй. Сонгуулийн хуулийн ажлын хэсэг дээр А.Бакей, Д.Тэрбишдагва нараас бусад нь ирэхгүй байгаа. Ажлын хэсэг ирэхгүй болохоор ахлагч нь өөрөө хуулиа аваад гардаг.

 

УИХ-ын гишүүн Н.Батбаяр:

-МАН ам, ажлын зөрүүгээ баримтламаар байна. УИХ-ын гацаахаа боль. Хуулийг гацааж байсан, одоо УИХ-ыг гацаалаа. МАН-ын дарга үгээ хэлчээд картаа аваад гарч байна. Монгол орныг талцсан байдалд оруулж болохгүй. Улс орныг шантаажийн аргаар шахаж ажиллаж болохгүй шүү дээ. Өнгөрсөн 6 удаагийн сонгуулиар хуулиа байнга өөрчилсөн. Бид одоо хуулиа өөрчилж болохгүй. Санал тоолох гар арга будилаантай явагдсан учир хар машиныг оруулж ирсэн.  Сонгуулийн хуулиа гараар тоолдог болъё, хэсгийн хороонд намуудын төлөөллийг оруулъя гэж МАН шаардаж байна. Ингэж болохгүй.

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Эрх баригчид ширээний хоёр талд нэгдсэн ойлголцолд хүрээгүй байна. Нэг хэсэг нь Сонгуулийн хуулийг хэлэлцэж байгаа гэж байхад нөгөө хэсэг нь хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэлээ. МАН хар машинаас гадна гар аргаар тоолж баталгаажуулъя гэсэн. Энэ саналыг улс төрийн 21 нам хүсэлт гаргасан.

 

Ийнхүү гишүүд саналаа хэлсний дараа хэлэлцэх асуудалдаа орлоо. Элчин сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.  Монгол Улсаас ОХУ-д суух Бүрэн эрхэт Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилохоор дэвшүүлсэн байлаа.  Үүнтэй холбогдуулан гишүүд үг хэллээ. УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Гадаадын байгууллагын шаардлагаар томилох хүнээ татаж болохгүй. Засгийн газрын шийдвэр хэрэгжихгүй байна. Монгол Улсын гадаад бодлого алдагдаад байгаа юм биш үү.

 

ГХ-ийн сайд Ж.Пүрэвсүрэн:

-Ш.Алтангэрэл Францаас шууд ОХУ-д Элчин сайдаар томилогдсон хүн.  Ерөнхийлөгч өөртэй нь уулзаж ярилцсан. Ш.Алтангэрэл Элчин сайд өөрөө нутаг буцах хүсэлтэйгээ хэлсэн байсан. Тиймээс Б.Дэлгэрмааг ОХУ-д суух Элчин сайдаар томилуулахаар болсон гэлээ.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-ГХ-ны сайдаар Б.Пүрэвсүрэн гадаад харилцааг самарч байна. Халаа сэлгээг их хийж байна. Хятад, ОХУ-ын тэргүүнүүд  “Талын зам”-ыг яриад байгаа. Хэрэгжилт нь хэр байна вэ?  Төвийг сахих бодлогод ГХ-ны сайд ямар байр суурьтай байна вэ?  ОХУ-аас эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр ямар бодлого барьж байна вэ?

 

Нэр дэвшигч Б.Дэлгэрмаа:

-Эгийн гол, Шүрэнгийн цахилгаан станцад ОХУ-ын байр суурь ойлгомжтой байгаа. Байгаль нуурын асуудал хөндөгддөг. Шүрэнгийн УЦС-ын Дэлхийн банк судалгаа хийж, Байгаль нуурын эко  байдлыг харгалзаж байна. Эгийн голын УЦС-ын хувьд ТЭЗҮ боловсрогдсон. ШХАБ-ын хувьд ОХУ-ын талтай Монголын төрийн бодлогоос гарсан шийдвэрийн дагуу ажиллана.

 

УИХ-ын гишүүн Н.Батбаяр:

-Яагаад Элчин сайд нарыг олноор нь татаад байна. Монголын нэр хүнд уналаа.

 

ГХ-ны сайд Б.Пүрэвсүрэн:

-Буцаад дууддаг асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг. Веннийн дипломат конвенцид Элчин сайдыг томилох асуудлыг нууцаар явуулдаг. Гэтэл бид УИХ-аар хэлэлцээд байгаа нь олон улсын конвенцид зөрчилдөөд байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Ажил хэрэгч хүнийг ОХУ-д Элчин сайдаар томилуулахаар санал оруулж ирж байгаад талархан хүлээж авч байна. Тиймээс Б.Дэлгэрмаа зөвлөхдөө зарим зүйлийг захиж хэлэх гэсэн юм. Алтанбулагийн хил дээр монголчууд Орос руу нэвтрэхээр хонон өнжин хүлээж байна. Энэ асуудлыг цэгцэлж өгөх хэрэгтэй байна. Мөн Орос III сургуулийн байрны асуудлыг шийдэхэд хичээж ажиллаарай.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлж дууслаа. Ингээд ОХУ-д суугаа Элчин сайд Ш.Алтангэрэлийг эгүүлэн татаж,  Монгол Улсаас ОХУ-д суух Бүрэн эрхэт Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилохыг дэмжих саналыг УИХ дэмжлээ.

 

Чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Естой утгагуй авгай гэсэн шуу !Иргэдээ Оросын хууль хучнийхэнд матаж ,тэднийг ОХУ д зорчих,хилээр нэвтрэх эрхийг нь хаалгадаг негее хуний эрх ,эрх челеег дээдэлдэг ардчилагчаас унээр ч байхгуй тэнэг авгай гэсэн шуу Ганц узуулэлт нь мерийтей тогломонд нугасгуй гэсэн дээ
2020-04-29
зочин:
ДЭЛГЭРМААД БАЯР ХҮРГЭЕ. УНАГАН ОРОС ХЭЛ, АНГЛИ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛТОЙ, СУДЛААЧ БАГШ, УЛС ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН БАС САЙН АЙЛЫН ОХИН ГЭЭД ТҮҮНИЙГ МАГТАХ ЮМ МУНДАХГҮЙ. АН-ЫН ГАНЦ ОЛИГТОЙ ЭМЭГТЭЙ ГИШҮҮН ДЭЭ. Б.ДЭЛГЭРМААД ДАХИН БАЯР ХҮРГЭЕ
2015-12-17
зочин:
Естой утгагуй авгай гэсэн шуу !Иргэдээ Оросын хууль хучнийхэнд матаж ,тэднийг ОХУ д зорчих,хилээр нэвтрэх эрхийг нь хаалгадаг негее хуний эрх ,эрх челеег дээдэлдэг ардчилагчаас унээр ч байхгуй тэнэг авгай гэсэн шуу Ганц узуулэлт нь мерийтей тогломонд нугасгуй гэсэн дээ