Солонгосын Ерөнхий сайд нутаг буцлаа
2015-12-17

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан өнөөдөр нутаг буцлаа. Түүнийг Зам, тээврийн сайд М.Зоригт тэргүүтэй албаны хүмүүс үдэв.

 

 

Солонгосын Ерөнхий сайд Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгтэй хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад бараалхсан. Түүний айлчлалын үеэр Монгол-Солонгос улс дөрвөн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. 

 

БНСУ-ын 44 дэх Ерөнхий сайд Хван Гё Ан хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд манай улсад албан ёсны айлчлал хийгээд ийн эх орондоо буцлаа.


 

Shuud.mn
Сонин хачин