Монгол Улс анх удаа ойн тооллого хийжээ
2015-12-18

БОНХАЖЯ, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг(ГОУХАН)-ийн “REDD+ Монгол улсын үндэсний ойн тооллого” төсөлтэй хамтран “Олон зорилтод үндэсний ойн тооллого”-ыг хийжээ. 

 

 

Энэхүү тооллогын бэлтгэл ажлыг 2013-2014 оны эхний хагас жилд хангаж, 2014 оны 6-11 сард хээрийн хэмжилт судалгаа, 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 12 сард тайлан боловсруулалтын ажлыг хийсэн байна.

 

Энэ удаагийн ойн тооллогоор Монгол орны шилмүүст, навчит ойг бүрэн хамарсан нийт 4211 цэгт 12 633 дээж талбай байгуулж хэмжилт судалгаа явуулан ойн талаар өргөн хүрээг хамарсан өндөр нарийвчлал бүхий мэдээллийг цуглуулж, боловсруулжээ. 

 

Олон зорилтод ойн тооллогын үр дүнд ойн баялгийг зүй зохистой, тогтвортой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх бодлого, хөтөлбөр гаргах, уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан ойн хэтийн төлвийн талаарх нарийвчилсан судалгаа хийх загварчлал гаргах,уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ойн тогтвортой менежмент бий болгох болон ойн хүлэмжийн хийн шингээлт ялгаруулалтын талаар чухал шаардлагатай суурь мэдээлэлтэй болсон аж. 

Shuud.mn
Сонин хачин