Путин: Бид Сирийг хамгаалах болно
2015-12-18

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр уламжлал ёсоор энэ онд хийсэн ажлаа сэтгүүлчид болон олон нийтэд тайлагнав. Тэрбээр 2001 оноос ийнхүү ажлаа тайлагнах болсон юм. Москвагийн олон улсын худалдааны төвд 11 дэх удаагаа зохион байгуулагдсан хэвлэлийн хурал өчигдөр Москвагийн цагаар 10.00 цагт эхэлсэн байна.

 

Путинтэй уулзаж, асуулт тавихаар гадаад, дотоодын 1390 сэтгүүлч цугларсан байна. Харин уулзалт эхлэхээс хагас цагийн өмнө Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэвлэлийн хуралд оролцох боломжгүй сэтгүүлчдийн нэрийг танилцуулжээ. Тэрбээр энэ тухай тайлбарлахаас татгалзсан ч “Тэд бидний дүрмийг зөрчсөн” гэжээ. Ямар улсын сэтгүүлчид энэхүү хоригт багтсан нь нууц байна. Путинтэй уулзах боломжгүй болсон сэтгүүлчид дургүйцлээ илэрхийлж “Шударга бус явдал” гэжээ.

 

Хэвлэлийн хурлын эхэнд Путин Оросын хилийн чанд дахь цэргийн ажиллагааны талаар мэдээлэл өгчээ. Тэрбээр “Бид Сирийн ард түмэн тусгаар тогтнолын төлөө зэвсэг барина тулалдаж байна. Бид Сирийг хамгаалах болно” гэж хэлжээ.

 

“TASS” агентлагийн мэдээлснээр “Ерөнхийлөгчийн хэвлэлийн хурал 3.8 цаг үргэлжилсэн. Тэрбээр нийт 32 асуултад хариулсан” гэв.

 

Путинээс сэтгүүлчид Украин, “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минскийн гэрээ Кремийн хойг, Сири дэх цэргийн ажиллагаа, рублийн ханш, эдийн засгийн хямрал, Турк улсын асуудал, “Су 24” онгоцны сүйрлийн асуудлаар голлон асуусан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ОРОСУУД БОЛ УГААСАА АГУУ ҮНДЭСТЭН .АНХ БАЙГУУЛАГДАХДАА АГУУ ХРИСТИЙН СУУРИН ДЭЭР ҮҮССЭН ОРОН.ТИИМЭЭС АГУУ ИХ БУРХАНЫ ИВЭЭЛ EРӨӨЛИЙГ ХҮРТСЭН ҮНДЭСТЭН ОРОСУУД.ОРОСУУД ДАЯН ДЭЛХИЙД МАНДАН БАДРАГ.
2016-01-01