Хотын дарга Э.Бат-Үүл цагдаагийн байгууллагад хандана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл цагдаагийн байгууллагад хандахаар болжээ. Энэ талаар тэрбээр өнөөдөр 12.00 цагаас нийслэлийн Засаг даргын Тамгын газрын А зааланд мэдээлэл хийнэ. Гэхдээ ямар асуудлаар гэдэг нь тодорхойгүй байна.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр С.Зоригийн хэрэг илэрлээ, түүнийг хотын дарга Э.Бат-Үүл хөнөөсөн гэх утгатай мэдээлэл цацагдаж буй. С.Зоригийн эхнэр Д.Булган мэдүүлэг өгч, хэрэгтнийг илчилсэн хэмээн бичиж байгаа. Хотын дарга Э.Бат-Үүл энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж магадгүй юм.
Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ