Путин: Сирийн хямралыг дипломат аргаар шийдвэрлэнэ
2015-12-18

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин бүтэн жилийн ажлаа сэтгүүлчид болон олон нийтэд тайлагнав. Хэвлэлийн хурал 3.8 цаг үргэлжилж, нийт 32 асуултад хариулсан байна. Москвагийн олон улсын худалдааны төвд хуран цугларсан сэтгүүлчид Ерөнхийлөгчөөс ямар асуулт асууж, хариулт авсныг сонирхуулья.

 

 

-“Форбес” сэтгүүл таныг энэ оны хамгийн нөлөө бүхий эрхмээр дахин сонгосон. Энэ тухай?

 

-Дотоодын хэвлэлүүд бус гадаадын хэвлэл намайг онцолж буйн таатай байна. Би эх орондоо хайртай. Ард түмнээ гэсэн сэтгэлтэй. Тэд миний чин сэтгэлийг үнэлж буйн тод жишээ.

 

-Нэгдүгээр байр, жагсаалт зэрэг танд урам зориг өгдөг үү?

 

-Хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байна. Гэхдээ урамшуулал, нэр алдарт дургүй хүн гэж байхгүй. Яагаад намайг олон улсын хэвлэлүүд сонирхох болсныг сайн мэдэхгүй байна. Анхаарлын төвд байна гэдэг сайхан ч надад дарамттай санагддаг.

 

-Энэ оны хагасаас эхлэн Украины асуудал олон улсын анхаарлыг татахаа болилоо. Дэлхийн хүчирхэг эдийн засагтай улсууд Ойрхи Дорнодод гол анхаарлаа хандуулж байна. Өнгөрсөн есдүгээр сарын 30-наас эхлэн Орос улс Иракийн хэт даврагчдад цохилт өгөх боллоо. Орос, яагаад газар нутгийн хувьд ойр байрлаж буй Украинд анхаарлаа хандуулахаа болив. Украиныг үл тоож буйн ямар нэгэн улс төрийн шалтгаан бий юу?

 

-Би үргэлж хэлдэг. Бид Украины дотоод амьдралд хошуу дүрэхийг хүсдэггүй. Орос ахын ёсоор Украинд туслаж, сайхан сэтгэлээр тусламжийн гараа сунгасаар байна. Украин руу сунгасан гар одоо хүртэл хэвэндээ. Украины асуудал олон улсын анхаарлыг тийм ч их татахаа больсныг сайн мэдэхгүй байгаа ч Ойрхи Дорнодод жинхэнэ тулаан болж байна. Террористууд эрх мэдлээ нэмэхийн тулд энгийн иргэдийг хохироож, газар нутгийг нь сүйдэлж байна.

 

-“Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минскийн гэрээ зөрчигдсөн хэмээн салан тусгаарлагчид мэдэгдэж байгаа. Та энэхүү гэрээг байгуулсан хүмүүсийн нэг?

 

-Бид алсаас тэднийг ажиглаж байгаа. Гэрээний асуудлаар “Нормандын дөрвөл” хэлэлцэх цаг нь болсон.

 

-Та өчигдөр Украиныг чөлөөт худалдааны бүсээс хасах зарлигт гарын үсэг зурсан?

 

-Москва, Киевийн эсрэг хориг тавихгүй. Украиныг чөлөөт худалдааны бүсээс хасахаас өөр сонголт байгаагүй.

 

-Олон улс Сирийн хямралд цэг тавихын тулд Башар аль Ассадыг төрийн эрхээс буух ёстой гэж байгаа. Таны бодол?

 

-Сирийн ард түмэн удирдагчаа өөрсдөө сонгох ёстой мөн өөрсдийн хүслээр огцруулах ёстой. Тэр хүн огцрох эс огцрохыг бид бус сиричүүд мэднэ.

 

-Ассадыг дэмжсээр байх уу?

 

-Орос гүрэн Ассадаас илүү хэт даврагчдын эсрэг тулалдаж буй тус улсын армийг дэмжиж байна. Сирийн арми хэт даврагчдын эсрэг байлдааны ажиллагаа явуулж байгаа тохиолдолд Оросын тусгай хүчин агаараас цохилт өгсөөр байх болно.

 

-Сирийн хямралыг хэрхэн шийдвэрлэх вэ?

 

-Сирийн хямралыг зөвхөн дипломат аргаар шийдвэрлэх болно. Орос улсад Сирийг хамгаалах арга бий. АНУ-д ч гэсэн бий. Оросын санаачилсан төлөвлөгөө Цагаан ордны удирдлагуудын дэмжлэгийг авсан.

 

-Орос улс Сирид цэргийн бааз барих уу?

 

-Орос хилийн чанадад цэргийн бааз барих шаардлагагүй. Хэрвээ хэрэгтэй бол бид хаана ч хүрч чадна.

 

-Та Сири дэх цэргийн ажиллагаанд хэр хэмжээний хөрөнгө төсөвлөсөн вэ?

 

-Бид Сирийн хямралыг эхлүүлээгүй. Тиймээс бид тийм ч их төсөв төсөвлөөгүй.

 

-Сирийн ард түмэн, тусгаар тогтнолыг хамгаалахын тулд Орос зэвсэг барин тэмцэж байна. Харин Оросын Батлан хамгаалахын удирдлагууд энэхүү тулаанаар дайчдынхаа ур чадварыг мэдэх нэг арга хэмээн сонссон?

 

-Дайны үр дүн нь манай цэрэг эвслийн хөгжил, терроризмын эсрэг үр дүнтэй ажиллагаа болж байна.

 

-Турк-Оросын харилцаа олон улсын анхаарлын төвд байна?

 

-Орос, Туркийн өнөөгийн удирдлагуудтай харилцаагаа сайжруулах боломжгүй. Тэд Оросын “Су 24” онгоцыг сөнөөснөөр бидний эсрэг нэгдсэн. Бид хүйтэн харилцаа, элдэв хоригийг хүсээгүй. Гэхдээ буруутан буруугаа хүлээх хүртэл тэмцэх болно.

 

-“Су 24” онгоцны сүйрлийн тухай?

 

-Оросын онгоцыг Туркууд санаатайгаар осолдуулсан. Ослоор хүний амь нас эрсдсэн. Энэ бол санамсаргүй хэрэг биш. Туркууд энэхүү хэргээ нуухыг оролдож байна.

 

-Ослын дараах Туркийн үйлдэл таны дургүйцлийн хүргэсэн гэж сонссон?

 

-Тиймээ. Ослын дараа Туркууд Орос руу бус Брюссель дэх холбоотон руугаа ярьсан. Бидэн рүү ярих тийм хэцүү гэж үү. Тэд санаатай аллага үйлдсэн.

 

-Турк улстай харилцаагаа сайжруулах бодолтой байна уу?

 

-Бидэнд энэ улстай харилцаагаа хэвийн болгох арга зам харагдахгүй байна. Бидний харилцаа яг л манан шиг тодорхойгүй байна.

 

-Сүүлийн үед таны охидын талаар мэдээлэл гарах боллоо. Тэрбумтан, хувьцаа эзэмшигч гэх мэтээр?

 

-Би охидынхоо талаар ярих дургүй. Энэ удаад ч ярихыг хүсэхгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
АГУУ ОРОСУУД МАНДАН БАДРАГ.
2016-01-01
zochin:
jinhene mujik! daichin ,uhaalag hun yum da. manaid iim hun gants bsan bolch.. daanch enuugeer duuren hulgaich ,deeremchin,luivarchid..
2015-12-22
Зочин:
зөв охиныхоо талаар л ярьж болохгүй гай л болно барьbaritsaalnaa neg ohin ni hollandad mania oirltsoo Holland nuhurteigee amidardag yum gai bolj tend ni bumbug delbeleed lai bolno
2015-12-18
иргэн:
аргагүй л дэлхийн шилдэг удирдагч-улс төрч хүний хариулт юм даа. Үг нь цэгцтэй, оновчтой, товч тодорхой, хоёрдмол утаггүй гэх мэт.Манай улс төрчид энэ хүнээс маш их суралцаасай гэж бодож хүсч байна.Ийм хүнээр удирдуулсан ямар ч улсын иргэд сэтгэл амар тайван амьдарч, ирээдүйдээ итгэх итгэлтэй, амар тайван байдаг байх гэж санагдлаа. Сайн удирдагчтай байна гэдэг тухайн хамт олны амны хишэг гэдэг үнэн юм аа.....
2015-12-18
иргэн:
аргагүй л дэлхийн шилдэг удирдагч-улс төрч хүний хариулт юм даа. Үг нь цэгцтэй, оновчтой, товч тодорхой, хоёрдмол утаггүй гэх мэт.Манай улс төрчид энэ хүнээс маш их суралцаасай гэж бодож хүсч байна.Ийм хүнээр удирдуулсан ямар ч улсын иргэд сэтгэл амар тайван амьдарч, ирээдүйдээ итгэх итгэлтэй, амар тайван байдаг байх гэж санагдлаа. Сайн удирдагчтай байна гэдэг тухайн хамт олны амны хишэг гэдэг үнэн юм аа.....
2015-12-18
Зочин:
Зөв шүү, бөмбөгдөх бол хамгийн сайн арга
2015-12-18