Гацуураа гэрлээр чимсэн бол үүнийг анхаар
2015-12-18

Шинэ жилийн баяр дөхөж айл бүр гэртээ гацуур засаж, өнгө өнгийн гэрлээр чимэглэж байна.

 

Ингэхдээ гэрлэн чимэглэлийн чанар, стандарт, цахилгаан холболт зэргийг нь анхаарахгүй бол шаардлага хангаагүй гэрлэн чимэглэл гал түймэр үүсгэх эрсдэлтэйг онцгой байдлын газраас анхаарууллаа.

 

Иймд хүүхдүүдийнхээ сүлд модыг гэрлээр чимэглэсэн бол чимэглэлийн чанар, цахилгааны холболтыг сайтар шалгаарай. 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин