Обама хэт даврагчдыг заналхийлэв
2015-12-18

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг заналхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Обама “Тун удахгүй болох зул сарын баяраар хэт даврагчид халдлага үйлдэхээ мэдэгдсэн. Гэхдээ энэхүү заналхийллээс айхгүй байхыг иргэдээсээ хүсч байна. Зул сарын баяраар “Терроризмтой тэмцэх алба-”ынхан ажиллаж, орон даяар хамгаалалтад гарах болно. Тэд дайны тайлбарт дайсантай тулалдаж, олон этгээдийн гараас иргэдийг эсэн мэнд аварч чадсан. Хэт даврагчид биднийг бус бид тэднийг заналхийлж байна. Учир нь тэд тун удахгүй устах болно” гэж хэлжээ.

 

Обама энэ долоо хоногийн эхээр Пентагоны тэргүүний хамтаар хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ сөргөөлдөөний бүс руу явган цэргээ илгээж буйгаа мэдэгдсэн юм. Сирийн Ракка хотноо тус улсын явган цэргүүд байршиж, Сирийн цэргүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Америк бие дааж хэт даврагчдад цохилт өгч эхэлжээ.

 

Америкаас гадна Британи, Франц эвслээс гадна бие даан цохилт өгсөөр байна. Мөн Саудын Араб улс “Арабын эвсэл” байгуулснаа зарласан бөгөөд тус эвсэлд одоогоор 34 улс нэгджээ.

 

Өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн АНУ тэргүүтэй олон улсын эвсэл хэт даврачдад 9000 удаа цохилт өгч, тус бүлэглэлийн эзэмшлийн 5000 гаруй объектийг устгасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ха ха.Энэ амьтан зөвхөн заналхийлж л чадах байх даа. Бүтэн жил бөмбөгдөж бөмбөгдөж бүтээсэн юм юу ч байхгүй. Сирийн хотуудыг л газартай тэгшлэх шив дээ.Орон гэргүй болсон сиричүүд одоо европод дүрвэж очоод гай болж байна.АНУ-г гайхах юм.Өөрсдөө өөрсдийнхөө бий болгосон гай гамшигтай тэмцэх тийм л их ашигтай бизнес байдаг юм байх даа.Аль Кайда ч,Талибан ч,Лалын улс ч бүгдээрээ адилхан АНУ-н санхүүжүүлж,зэвсэглэж,сургаж ,өсгөж өндийлгөсөн террористууд шүү дээ.Үйлдвэрлэсэн зэр зэвсэг нь багтаж шингэхээ байхаар тэрнийгээ далд оруулах гэж ийм гаж юм хийж суудаг юм байх даа.
2015-12-20
Зочин:
Барак Обама боол биз дээ. АНУд одоо ч боолын сэтгэлгээ арилаагуй. Харууд ордоггуй ресторан байсаар л байгаа.
2015-12-18
Зочин:
Иракийг ямар болгож хаяваа. АНУ унэхээр шившигийн улс энэ бузар ажиллагааны шанг сайтар хуртэх л болно. Газарын тос баялгийг эзэмших шуналаар дайн одоож байдаг новшнууд. Одоо уеийн уед боол байсан гарал муутай хараар удирдуулаад таарсан таарууд
2015-12-18
Зочин:
Бухэл бутэн лалын ертонцийг устгах боломжгуй юм. АНУ ын хучирхийлэл хэт оргожсоноос уудэн тэд хучирхэг болоод байна. АНУ сонож дэлхийн Улс орнууд эрх тэгш зэрэгцэн орших боломж бурдэнэ. Тэр цагт шашин хамааралгуй сайн цаг ирнээ. АНУ сонотугэй!!!
2015-12-18
j5:
ЭНЭ ИСЛАМ, ХАЛИФЫН ВАНТ УЛСЫН БҮЛЭГЛЭЛҮҮД ЯАСАН АЙХТАР ХҮЧИРХЖСЭН ЮМ БЭ, ОРОС, АНУ ТЭРГҮҮТЭЙ НАТО ХЭДЭН МЯНГА ДАХИН БӨМБӨГДӨЖ, ОБЬЕКТУУДЫГ УСТГААД БАЙХАД ЯЛАГДДАГГҮЙ БАЙНА ШҮҮ........
2015-12-18