Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг хэлэлцэнэ
2015-12-18

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол-2015" форум энэ сарын 21-нд Бишрэлт зочид буудалд болно. Нээлттэй нийгэм форум, тэгш хамруулах боловсролын сүлжээ байгууллагуудын хамтран зохион байгуулах уг форум хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмд тэгш хамруулах, чанартай боловсрол олгох чиглэлээр мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох зорилготой аж. 

 

Форумд төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулийн судлаач, багш, эцэг эхийн төлөөлөл болох 120 гаруй хүн оролцоно. "Тэгш хамруулах боловсрол", " Тусгай хэрэгцээт боловсрол" гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх форумын үеэр тусгай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж буй өнөөгийн нөхцөлд байдалд дүн шинжилгээ хийх юм байна.

Shuud.mn
Сонин хачин