Ерөнхий сайд мэдээлэл хийж байна
2015-12-18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцууллаа. Тэрбээр “Ерөнхий сайд мэдээлэл хийсний дараа сөрөг хүчин хариу хэлээд асуулт тавьдаг дэгтэй. Гэтэл сөрөг хүчин хариу хэлэхгүй учраас асуулт байхгүй болчихлоо. Бүгдээрээ асуучихвал болох болов уу. Эхлээд Ерөнхий сайд мэдээллээ хийчих” гэлээ. Ингээд  Хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 3.5 их наяд төгрөгийн орлого шинээр бүрджээ. Хуулийг хэрэгжүүлэх журамд заасны дагуу  578.7 тэрбум төгрөгийн татвар болон 173.9 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлөгджээ.

 

Нийт 1737 аж ахуйн нэгж, байгууллага хуулинд хамрагдах хүсэл илгээснээс 674 тайланг албан ёсоор баталгаажуулсан байна.  Өөрөөр хэлбэл 565.2  тэрбум төгрөгийн хөрөнгө орлогыг санхүүгийн тайлангаар ил болгожээ. Энэ оны 12 дугаар сарын 05-ны байдлаар 161.3 сая төгрөгийг  торгуулиас чөлөөлсөн байна.

 

Нийт  таван төрлийн татварын хүрээнд  5789 тайлангаар 3.5 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө орлого ил болж,  572.1 тэрбум төгрөгийн татвараас тус тус чөлөөлсөн байна.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Idej uusan hulgaichuud oorsdodoo zoriulj orshooliin huuli gargasan. Yamar ih mongo dald baisniig hardaa.
2015-12-18