Өнөөдрийн өрнийн зурхай
2015-12-19

 

Амралтын өдрийн мэнд хүргэе. Та бүхэнд өнөөдрийн өрнийн зурхайг хүргэж байна.


 

Хонь (3/21-4/19)

Сөрөг хандлагыг авчрах өдөр. Ажил дээрээ цахилгаан багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй харьцахдаа туйлын анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Гэр орны ажил төрөл яршиг төвөг удах, аль эсвэл хэн нэгэнд гомдож сэтгэл тавгүйрхэх бололтой. Энэ өдрийг хувийн амьдралын асуудлуудыг шийдвэрлэх болон оюун бодлоо цэгцлэхэд зориулахыг од гарагс зөвлөж байна.


 

Үхэр (4/20-5/20)

Худалдаа наймаа, санхүүтэй холбоотой асуудалд таагүй өдөр. Өөрийн зарлагыг тооцоолж бодит ашгийг бод. Энэ нь таны гэр бүлд зарцуулах мөнгөн дүнг бодитоор гаргахад тусална. Найз нөхдийн туршлага мөн ойр дотнынхон юугаар ч солихооргүй туслалцаа үзүүлнэ. Энэ нь танд хийсэн болон хийх бүгдийн чинь төлөө өгч байгаа дэмжлэг гэдгийг ойлго.


 

Хамтатгах (5/21-6/21)

Өнөөдөр гол зүйлээ хийж, бусад хэрэгт самгардахгүй бай. Чухал зүйл дээрээ төвлөр. Тэгвэл ямар нэг асуудлыг түвэггүй шийдэж чадна. Амрахад таатай болохыг амлаж байна. Тоглох, слортоор хичээллэж, найз нөхөдтэйгөө харьцахад ашигтай. Таныг таатай бэлэг, шинэ танил хүлээж байж магадгүй. Одод хувийн амьдралд тань өөрчлөлт гарахыг урьдчилан хэлж байна.


 

 Мэлхий  (6/22-7/22)   

Өнөөдөр таны сэтгэл санаа тогтворгүй байна. Хүссэн тань бодит байдалтай нийцээгүйгээс сэтгэл гутралд орох эсвэл түрэмгий зан гаргах бололтой. Энэ өдөр тайлан тооцоо хийхгүй байх, өр тавих, зээл авахгүй байхыг зөвлөе. Биеийн хүчний ажил хийх нь тустай. Хэрвээ та энэ байдлыг даван туулж чадвал бүх зүйл сайн сайхан байх болно. Та нийгмийн болон материаллаг байр сууриа дээшлүүлэх магадлалтай.


 

Арслан (7/23-8/22)   

Өдрийн эхлэл хүндхэн байна. Санхүүгийн хүрээнд дараалсан олон сөрөг үйл явдлууд үүснэ. Гэсэн ч мөнгө санхүүгийн тал дээр ухаалаг шийдвэр гаргаж чадвал байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх боломж байна. Танд хандсан хүмүүсийн гуйлтыг зөвшөөрөх үгүйгээ сайтар тунгаан бодох хэрэгтэй бөгөөд магадгүй эрсдэл хаана ч хэдийд ч гараад ирж болдгийг санаарай.


 

Охин (8/23-9/22)    

Ухаантай байх хэрэгтэй. Таныг урьдын адилаар эргэн тойрны хүмүүстэй холбоотой янз бүрийн асуудлууд зовоосоор байх бололтой. Хэрвээ та маш ухааантай бодлоготой, анхаарал болгоомжтой байж чадвал бүх асуудлыг шийдвэрлэж чадах болно. Танд ганцаараа байж бодож бясалгах болон хэсэг хугацаанд орчин тойрноос тасрах нь ашиг тусыг өгнө. Магадгүй, эрүүл мэндтэй холбоотой таагүй асуудал үүсч мэднэ. Зүүд зөнтэй байх ба биелэх нигууртай.


 

Жинлүүр (9/23-10/22)   

Гэр бүлийн байдал сайжирч, хайр дурлалд амжилттай байна. Өөрийн эрүүл мэнддээ анхаарлаа хандуулаарай. Хүнд хоолноос татгалзаж, архи дарс хэт их хэмжээгээр хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Өдрийн хоёр дахь хагаст таатай мэдээ дуулна, эсвэл ашигтай санал авна. Хэрэв та эргэлзэж байвал яаран зөвшөөрөх гэсний хэрэггүй сайн бодохыг зөвлөж байна


 

Хилэнц (10/23-11/21)   

Тогтворгүй байдлаас болоод мөрдөх, уур бухимдал төрөх, ачаалал ихтэй байна. Харанхуй, шинэ танил мөн дуу ихтэй компаниас хол байхыг зөвлөж байна. Хар хүч төвлөрөх бүхий л газраас хол байхыг зөвлөж байна. Гэнэтийн мэдээ эсвэл ойр дотныхоо хүнтэй хэрүүл маргаанаас болоод төлөвлөгөөгөө өөрчлөж болзошгүй.


 

Нум (11/22-12/21)   

Гэр бүлийн уур амьсгал хэлбэлзэлтэй байх бөгөөд бүгд танаас хамаарна. Энэ нь танаас онцгой хариуцлагатай байхыг шаардах болно. Ихэнх хүмүүс багахан хугацааны аз жаргал мэдрэх бөгөөд дараа нь гүн сэтгэл гутралд орж болзошгүй байна. Ахимаг насныханд өвчин нь нэлээн хүнд байна. Далайн гаралтай өвс ургамлыг хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна.


 

Матар (12/22-1/19)   

Бүтээл туурвил энэ бол таны өнөөдрийн хийх ёстой ажил. Хийж бүтээх хүсэл эрмэлзэл, хийж гүйцэлдүүлэх ажил хэрэг нь шинэ зүйлийг бий болгож, урьд өмнө нь хүрч байгаагүй өндөрлөгт аваачин таны амьдралыг үндсээр нь өөрчилж мэднэ. Харин та төрөл төрөгсдийн болон ойр дотныхоны хэн нэгнээс ирэх тусламж дэмжлэгт найдах бус, зөвхөн өөрийн хүчээр энэ бүхнийг босгоно. Орой тийшээ толгой өвдөж мэдэх тул сайн амарч, элдэв зочлолт, зочдоос татгалзах нь зүйтэй байна.


 

Хумх (1/20-2/18)   

Од гарагийн нөлөөгөөр таныг дурламтгай байдал орхихгүй. Хэрвээ өөрт чинь амьдралын хань байгаа бол, битгий ай бүх зүйл таны гарт байна. Харин ганц бие бол, энэ хайр нь аз, харилцааны баяр баясгаланг авчирна. Гэвч өөрийн сэтгэлийн хүчээ ашиггүй зүйлд бүү зарцуул. Эс тэгвээс өөрийн үйлдэлдээ амар амгалан ба итгэлээ алдана. Хэрвээ таньд хүүхдүүд байгаа бол тэд нар том амжилтанд хүрч, таныг их баярлуулж, та тэд нараар бахархах болно.


 

Загас (2/19-3/20)

Эерэг энергитэй өдөр. Таны нэр хүнд өсөж, дур булаам байдал, хүч чадалдаа итгэх итгэл чинь нэмэгдэнэ. Шинэ хүнтэй танилцах нь таатай. Магадгүй таныг ивээгч чинь байж болно. Үдээс хойш зөвхөн гэр орны ажлаа хий. Үр хүүхэддээ анхаарал тавь, гэрийнхээ орлого зарлагыг тооцоол. Ингэснээр ирээдүйд гарч болох эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж байна гэсэн үг.

Shuud.mn
Сонин хачин