Шатарчдын тэмцээн өнөөдөр эхэлнэ
2015-12-19

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны анхны сайд Чин Ван М.Ханддоржийн нэрэмжит шилдэг шатарчдын тэмцээн өнөөдөр эхэлнэ. Нээлтийн арга хэмжээ 13:30 цагт болох бөгөөд  Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нээж үг хэлнэ.

 

Шилдэг шатарчдын 25 дахь удаагийн энэхүү тэмцээн Гадаад хэргийн яамны "Номин" танхимд явагдах юм. Тэмцээний шилдгүүд маргааш тодорно.

 

Shuud.mn
Сонин хачин