Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям удахгүй болох зул сарын баярын мэндийг ард түмэндээ хүргэж өөрийн инстаграмдаа гэр бүлийнхээ зургийг нийтэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ханхүү зургийн тайлбар дээрээ “Миний гэр бүл, миний аз жаргал” гэж бичжээ.
Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард охин Шарлотте Элизабет Дианаг өлгийдөн авснаас хойш бяцхан гүнжтэй авахуулсан зургаа интернэт байршуулаагүй билээ.
Харин гүнж Кейт Миддлтон өнгөрсөн долоодугаар сард хүү, охиныхоо зургийг өөрөө авч, ордны төв сайтад нийтэлсэн юм.
Ханхүүгийн гэр бүлийн зургийг зул сарын баярын картан дээр хэвлэхээр болжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |