Г.Ариунбаатар ”Соёлын элч” боллоо
2015-12-21

 

Мариинский театрын гоцлол дуучин, МУГЖ Г.Ариунбаатар эх орондоо бие даасан тоглолтоо өнгөрсөн амралтын өдөр хийлээ. Тэрбээр "Монгол сонгодог-2" тоглолтондоо дэлхийн болон Монголын сонгодогуудыг дуулж, эх орондоо тайлангаа тавилаа. 

 

Уг тоглолтын үеэр МУГЖ Г.Ариунбаатарыг Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээ гардууллаа. Мөн дипломат паспорт олгосныг УИХ-ын дарга З.Энхболд гардуулав.

 

Соёлын элч нь Монгол Улсыг гадаадад сурталчлах, соёл, урлаг, спортоор сурталчлах түүхийн судалгааны хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй юм. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, их аварга Хакухо М.Даваажаргал, балетчин Д.Алтанхуяг зэрэг эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан алдартнууд Соёлын элчээр томилогдоод буй юм. 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МУГЖ Г.Ариунбаатартаа баяр хүргэж цаашдын уран бүтээл, урлаг соёлын элчийн ажилд нь амжилт хүсье.
2015-12-21
Зочин:
bayar hvrgi amjilt
2015-12-21