Цэргийн ажиллагааны үеэр 43 хүн амиа алджээ
2015-12-21

Сирийн сөрөг хүчний дэмжигчид оршин суудаг Халеб хотноо өчигдөр 14.00 цагийн орчимд Оросын тусгай хүчин агаараас цохилт өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Агаарын цохилтод орон сууцны барилга өртсөн” хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

 

Оросын агаарын ажиллагааны үеэр Сирийн 43 иргэн амиа алджээ. Энэхүү мэдээллийг Халеб хотын дэмжигчид баталсан байна. Тус хот хэт даврагчдын хяналтад байдаггүй бөгөөд Ерөнхийлөгч Башар аль Ассадын дэглэмийг эсэргүүцдэг сөрөг хүчний дэмжигчид оршин суудаг билээ.

 

Дээрх цэргийн ажиллагааны дараа АНУ-ын талаас “Оросын гол дайсан хэт даврагчид бус Ассадыг суудлаас нь түлхэн унагаах зорилготой байгаа Сирийн сөрөг хүчний дэмжигчид” гэж мэдэгджээ. Барууны орнууд Оросын агаарын ажиллагаа явуулж буй бүс нутагт хэт даврагчид бус сөрөг хүчнийхэн байрладаг хэмээн мэдээлдэг ч энэхүү мэдээллийг Москвагийн удирдлагууд эрс үгүйсгэдэг билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Алеппо бол эртний хот.Сэтгүүлчээ мэдлэгээ дээшлүүл
2020-05-12
Зочин:
Идлиб мужийн төв
2015-12-22
Зочин:
Идлиб мужийн төв
2015-12-22
Зочин:
Haleb hotin demjigchid genee
2015-12-21