Зам тээврийн сайдад Х.Ержан зөвлөнө

Зам тээврийн сайд М.Зоригтын зөвлөхөөр Х.Ержан томилогджээ. Тэрбээр өмнө нь Зам тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байсан юм. Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу дэд сайдын ажлаа өгсөн Х.Ержан ийн яамандаа буцан ирж, сайддаа зөвлөхөөр болжээ.
Х.Ержан нь Эрхүүгийн политехникийн их сургуульд инженерийн мэргэжлээр суралцаж төгсөөд Тайваньд төрийн захиргаа, удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ