Нэг зээлдэгчид 64.4 сая төгрөг ногдож байна
2015-12-21

Банкууд 11 дүгээр сард нийт 1075 зээлдэгчид 69.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 3412.9 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 76583-д хүрчээ. Тухайн сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 13.9 хувиар, өмнөх оны мөн үеэс 14.9 хувиар буурсан байна. 

 

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 98.5 хувь нь төгрөгийн зээл, 1.5 хувь нь гадаад валютын зээл байна. Нийт зээлийн  2.5 хувь хугацаа хэтэрсэн бол 0.7 хувь нь чанаргүй зээлд тооцогджээ. 

 

Нэг зээлдэгчид ногдох зээлийн хэмжээ 64.4 сая төгрөг байгаа бөгөөд тухайн сард 26.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл төлөгдсөн нь өмнөх сараас 8.7 хувиар буурсан ч өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсчээ.

 

Shuud.mn
Сонин хачин