Хулгайчийг шуурхай илрүүлжээ

img

Бусдын олон тооны үнэт эдлэлийг хулгайлсан гэмт хэргийг шуурхай илрүүлж, орон байрны хулгайчийг барьжээ.

 

Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэр “Хувсгалчдын .... тоотын өвлийн сууцны цонхыг хагалан өнгөрөгч шөнө хулгайч орж, тус тоотод суух иргэн А /эм.36н/-ийн “Funai” 32 инчийн зурагт,  алтан бөгж, эмээлийн мөнгөн тоноглол /боржигон хийцийн/, дөрвөн хүчтэнтэй мөнгөн бүс, зэс тоногтой бүс, мөнгөн ээмэг,” LG”, Samsung гар утас болон халтар манан хөөрөг зэрэг үнэт эдлэлүүдийг хулгайлсан байжээ. 

 

Цагдаагийн байгууллагад дуудлага ирсний дагуу шуурхай эрэн сурвалжилж, хулгайн гэмт хэргийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт суух С /эр.23н/ гэгч бусадтай бүлэглэн үйлдснийг илрүүлсэн байна. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

 

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ