Надад гэрээ хийх шаардлага байхгүй
2015-12-21

Гэрэл зургийг MPA.MN

"Улаанбаатар Төмөр Зам" Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын дарга Л.Пүрэвбаатар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Ерөнхий сайдад хүргүүлсэн албан бичигтэй холбогдуулан мэдээлэл хийв. Тэрбээр "Монгол Оросын ХНН-ийг  1949 онд байгуулсан. ХНН гэдэг нь хувьцаат компанитай төстэй. Хаалттай хувьцаат компани гэж хэлж болно.

 

Л.Пүрэвбаатар гэдэг хүн Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга биш, ерөнхийлөгч, ерөнхий захирал ч биш. Би замын дарга гэдэг албан тушаалтай. Замын дарга гэдэг албан тушаалтан галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн байдлаар удирдаж, зам засвар, арчилгааг нэгдмэл технологиор хэрэгжүүлдэг албан тушаалтан.  Гэтэл өнөөдөр өглөөнөөс эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг буруутгасан өнгө аястай мэдээлэл цацагдлаа. Миний хувьд тэр мэдээлэл ойлголцлын юм уу, томьёоллын зөрүүнээс үүдэлтэй гэж бодож байгаа.

 

Тухайн мэдээллээр бол замын дарга хувьцааны талаар ярьж хэлдэг. Хувьцааг хуваарилж, хүргэдэг хүн болж харагдаж байна. Энэ бол замын даргын үүрэгт хамаарахгүй зүйл.

 

Гадуур цацагдаж байгаа мэдээлэлд Монгол, Орос, Хятад гурван улсын талаар яригдаж байгаа. Энэ гурван улсын талаарх яриа хаанаас гарсныг би та бүхэнд тайлбарлаж өгье. "Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр" гэж байгуулагдсан. Уг хэлэлцээр Монгол Улсын төлөөлж Зам тээврийн сайд А.Гансүх, ОХУ-ыг төлөөлж "Оросын төмөр зам" НХН-ийн Ерөнхийлөгч В.И.Якунин нар гарын үсэг зурсан байна.

 

Тус хэлэлцээрийн 4.2-т "УБТЗ ХНН-ийн дамжин өнгөрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Талууд холбогдох бизнес төлөвлөгөө гаргасны дараа энэхүү хэлэлцээрийн Талууд болон бусад сонирхсон талуудын оролцоотойгоор тээвэр-логистикийн компани байгуулахаар тохиролцов" гэсэн байгаа.

 

Энэ хэлэлцээрийн хүрээнд Гадаад яамны шугамаар Монгол, Орос, Хятад гурван улсын яриа хэлэлцээр явагдаж, тээвэр-логистикийн компани байгуулахаар яригдаж байгаа. Тэгэхээр энэ компанийн хувьцааг Монгол, Орос, Хятад гэсэн гурван улс эзэмшинэ гэсэн үг.

 

"Улаанбаатар Төмөр Зам" Хувь нийлүүлсэн нийгэмлэг бол хоёр улсын хамтарсан байгууллага. Харин тээвэр-логистикийн компани бол гурван улс хувьцаа эзэмшдэг байхаар төлөвлөж байгаа, одоогоор байгуулагдаагүй компани. Энэ компани  байгуулагдвал төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, УБТЗ зам, барилга ашиглалтын компани болно. Тээвэрлэлтийн компанийн 51 хувийг Монгол Улс эзэмших, ер нь гол цөм нь УБТЗ байх бодлогыг бидний зүгээс барьж байгаа.

 

Замын даргын хувьд би Монгол Оросын ЗГ хоорондын гэрээ хэлэлцээр, компанийн удирдах ажил, тэр дундаа хувьцааны асуудалд оролцох боломжгүй. Миний хувьд хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилладаг гэдгийг хэлмээр байна. Надад гадаад дотоод гэрээ хэлэлцээр хийж явах шаардлага байхгүй. Надад хариуцлага тооцох талаар мөн бичсэн байна лээ. Төмөр замын асуудлаар буюу тээвэрлэлт, хөдөлгөөний аюулгүй байдал, замын арчилгаа, засвар үйлчилгээ, ажилчдын цалин тавихгүй байх гэх мэт асуудлуудад би 100 хувь хариуцлага хүлээх үүрэгтэй ажиллаж байгаа. Харин хувьцааны асуудлаар хаанаас, хэнээс, ямар хариуцлага хүлээх ёстойгоо ойлгохгүй байна” хэмээн мэдээллээ.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
5:
hoorondoo uzeltseed bhiin
2015-12-22
Зочин:
Zamyn dargad huvitsaa yarih erh baihgui ee, said arai turgedsen bololtoi
2015-12-22
иргэн:
Сайд үнэхээр том хэрэг илрүүлжээ. Үүнийх нь төлөө одонгоор шагнах байх. Даан ч төмөр замын даргатай хятадын тал орос, монголын хувь нийлүүлсэн өмчийг хувааж эзэмших талаар ярьж байна гэхэд үнэхээр итгэл төрөхгүй л байна.
2015-12-22
zochin:
yer ni bol haa haanaa ajildaa hariutslagatai ajillamaar boljee bid zubhun neg ulsiing irgeded handaj baiga bish delhii niit ene baidliig harj suuj baigaag bid bugd medne iim baidlaar usl orniihoo ner hundiig unagah ajil hiimeergui l baiga yum
2015-12-22
Хэрэглэгч:
Ийм л тэнэг хумуусээр, дээр нь хун харахын аргагуй царай муутай, олон талын талибуун мэдлэггуй хунээр сайд тавиад байвал Монгол яаж дээшлэхэв, та минээ
2015-12-22
сдө:
энэ женко гансүх бүр дэндлээ. Монгол хүн УБТЗ 51ийг эзэмших естой гэж хэлсний төлөө ажлаас нь шахсан муусайн оросууд
2015-12-21
Зочин:
Puujee said arai l xungudsun baina. Purevbaatar metiin jijig gar tiim tom asuudliig xundux erxgui baidag yum. Tegeed ene bichgee nuuciin zeregleltei yavuulaad tagnuuliin baiguullagaar shalguulax baisan yum bishuu. Mergejliin diplomat gexed arai .. l buruu ajillaad baix shig.
2015-12-21
zochin:
Пүрэвсүрэн сайд буруу ойлгосон байхаа. Түүнээс биш 2 улсын хамтарсан компаний хувьцааг бусдад шилжүүлэх асуудлыг 2 талын засгийн газар Ерөнхий хувь нийлүүлэгч нар ярьж хэлэлцэж шийднэ шүү дээ. Өнөөдөр Монголын талын ерөнхий хувь нийлүүлэгч нь Төрийн өмчийн хороо байгаа шүү дээ. 2016 оны 01.01-нээс Сангийн яам монголын талын ерөнхий хувь нийлүүлэгч болох байх.
2015-12-21
zochin:
Hun gutgesen gadad hergiin saidiig ogtsruulmaar um.uy ch oilgohgui bur ulairtsan bna shdee
2015-12-21
Зочин:
Пүрэвсүрэн гэгч эргүү гүтгэжээ
2015-12-21