Энэ онд гэрлэсэн алдартнууд
2015-12-22

Энэ онд хуримаа хийсэн олны танил эрхмүүдийн талаар “www.popsugar.com” мэдээллээ.

 

Карл, Софиа

 

 

Шведийн угсаа залгамжлах ханхүү Карл Филипп өнгөрсөн зургаадугаар сарын 7-нд реалити шоуны од Софиа Хелльквисттэй хуримаа хийсэн юм. Хуримын ёслол Стокгольмын хааны ордонд болжээ.

 

Хос 2013 оноос болзож, өнгөрсөн оны аравдугаар сард сүй тавьцгаасан байна. Хуримын дараа хаан Филипп шинэ бэр Софиаг адислаж, гүнж хэргэм олгожээ.

 

Бенжи, Диаз

 

 

Холливуудын нэрт жүжигчин Камерон Диаз болон хөгжимчин Бенжи Мадден нар өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ны өдөр Лос Анжелес хотноо нууцаар хуримласан билээ. Хуриманд 100 гаруй хүн уригдсан ч хэвлэлийнхэн хуримын ганц ч зургийг авч чадаагүй юм. 

 

Гэрчүүдийн мэдээлснээр сүйт залуу, сүйт бүсгүйдээ 758 мянган ам.долларын сүйн бөгж бэлэглэжээ. Жүжигчин бүсгүй нөхрөөсөө 11 насаар эгч юм.

 

Теру, Анистон

 

 

Холливуудын нэрт жүжигчин Женнифер Анистон энэ оны наймдугаар сард найз залуу Жастин Терутай хуримаа хийсэн юм. Хос хуримаа Бора Бора гэх аралд хийсэн юм.

 

Тэдний хуримын зураг өнөөдрийг хүртэл нийтэд ил болоогүй байна. 2010 оноос тэд болзож, өнгөрсөн оны долоодугаар сард сүйт тавьцгаажээ.

 

Морган, Меган

 

 

Холливуудын нэрт жүжигчин Траси Морган болон Меган Уолловер нар өнгөрсөн наймдугаар сард Лондон хотноо хуримлажээ. Хос 2014 оноос болзох болсон юм.

 

Хуримын ёслолд холливуудын алдартнууд оролцсон байна. Сүйт бүсгүй Меган хуримынхаа үеэр долоон сартай жирэмсэн байсан гэнэ.

 

Галло, Ами

 

 

Холливуудын нэрт жүжигчин Ами Адамс найз залуу Даррен Ле Галлотай өнгөрсөн тавдугаар сард Лос Анжелес хотноо хуримаа хийсэн. Хос долоон жилийн өмнөөс үерхэх болсон бөгөөд Авина гэх охинтой билээ.

 

Ричард, Тина

 

 

Дуучин Бейонсигийн ээж 61 настай Тина Ноулз өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-ны өдөр найз залуу Ричард Лосонтой хуримаа хийсэн юм. Хуримын ёслол Калифорни мужийн нэгэн ресторанд зохион байгуулагджээ. Хос 11 жилийн өмнөөс үерхэх болсон байна.

 

Бенедит, Софиа

 

 

Холливуудын нэрт жүжигчин Бенедит Кумбербатк, Софиа Хунтер нар өнгөрсөн хоёрдугаар сарын 14 буюу хайрын баярын өдрөөр гэрлэжээ. Хос хуримаа Бора Бора аралд байрлах сүмд хийжээ. Тэд 2009 оноос болзох болсон байна.

 

Жонни, Амбер

 

 

Холливуудын нэрт жүжигчин Жонни Депп болон загвар өмсөгч Амбер Херд нар өнгөрсөн хоёрдугаар сар Лос Анжелес хотноо нууцаар хуримласан юм. Тэд 2011 оноос болзох болсон билээ.

 

Катчер, Мила

 

 

Холливуудын нэрт жүжигчин Эштон Катчер болон Мила Кунис өнгөрсөн долоодугаар сарын эхний долоо хоногт Канадад хуримаа хийжээ. Тэд 2013 оноос болзсон юм. Хос охинтой билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин