“TIME” сэтгүүлийг Адель чимэв

img

Британийн дуучин Адель өчигдөр худалдаанд гарсан Америкийн “TIME” сэтгүүлийг чимж, ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гурван жилийн дараа урлагтаа эргэн ирсэн дуучин бүсгүй хоёрхон сарын дотор хөгжмийн ертөнцөд цахиур хагалсан. Түүний “25” цомог өнөөдрийн байдлаар 100 сая хувь борлогдоод байна. Өнгөрсөн сарын 22-нд гаргасан “HELLO” дууг “Youtube.com” сайтаас  775.780.813 хүн сонсч, хагас тэрбум хүн татаж авчээ.

 

Адель “Фэнүүд болон сонсогчид минь их санасан гэдгийг энэхүү үйл явдлууд батлан харуулж байна. Би өнгөрсөн хугацаанд их хөдөлмөрлөж, та бүхнийг залхаахгүй уран бүтээл гаргахын тулд ажилласан. Намайг чин сэтгэлээсээ хүлээсэн та бүхэнд тун удахгүй гэнэтийн бэлэг барих болно” гэж хэлжээ.

 

“TIME” сэтгүүл “Энэ оны хамгийн шилдэг уран бүтээлч”-ээр Аделийг нэрлэсэн юм. “Адель урлагтаа эргэн ирээд ганцхан сарын дотор 68 сая ам.долларын ашиг олсон” хэмээн “Forbes” сэтгүүл мэдээлжээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ