Агаарын цохилтын үеэр 200 хүн амиа алджээ
2015-12-23

Олон улсын “Эмнести интернэшнл” байгууллага Сири улсад тандалт, судалгаа явуулж буй гэрчүүдийн мэдээллээс иш татан “Оросын цэргийн ажиллагааны үеэр Сирийн 200 иргэн амиа алдсан” гэж мэдээлжээ. Оросын цэргийн ажиллагаа эхэлсэн өдөр буюу өнгөрсөн есдүгээр сарын 30-наас эхлэн шинжээчид тус улсын агаарын ажиллагааны үеэр амиа алдагсдын тоог бүртгэж эхэлсэн байна.

 

“Орос улс олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг ноцтой зөрчсөн” гэж тус байгууллагын тэргүүн хэлжээ. Энэхүү мэдээллийн дараа Москва хотын удирдлагууд Сири дэх цэргийн ажиллагааны талаар мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан талаар “www.dailymail.co.uk” уламжлав.

 

Энэ долоо хоногийн эхээр Оросын цэргийн ажиллагааны үеэр Сирийн Халеб хотын 43 иргэн амиа алдсан юм. Мэдээллийг Пентагон баталсан билээ.

 

Оросын тал Ерөнхийлөгч Башар аль Ассадын хүсэлтийн дагуу Сири улсад зөвхөн агаараас цохилт өгч байгаа юм. Харин барууны орнууд болон олон улсын байгууллагууд Оросын гол дайсан хэт даврагчид бус Ассадын дэглэмийн эсэргүүцдэг сөрөг хүчний дэмжигчид хэмээн буруутгадаг. Энэхүү таамгийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үргэлж үгүйсгэдэг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
мягмар:
Москва хотын удирдлага энд ямар хамаатай юм болоо.Ер нь бүх сир хүмүүсийг бөмбөгдөж дуусгах хэрэгтэй .Путин,Асад хоёр үлдээд сайхан шүү.
2015-12-26
Зочин:
Дайн болж байхад энгийн хувцастай алан хядагчийг иргэдээс ялгах арга байхгүй. Ер нь террорууд л байгаа даа. Тагнуулын мэдээлэл алдахгүй . Барууны хэдэн тэжээвэр үхчихээд эзэд нь боож үхэх гээд байнаа даа.
2015-12-23
Зочин:
ОРОСЫН БӨМБӨГӨНД ҮХЭЭД БАЙДАГ АНУ БОЛОН БУСДЫН БӨМБӨГДӨЛТӨНД ОНОГДДОГҮЙ ГАЙХАЛТАЙ СИРИЧҮҮД БНА
2015-12-23
хэхэхэ:
наадах чинь чиний орос хүмүүжил үү хэхэхэ оросуудын бөмбөгдөлт амжилттай Америкчуудынх амжилт муутай байгаагийн гол шалтгаан энэ шүү дээ
2015-12-23
Зочин:
Дайн болж байгаа газар хүн үрэгддэг. Агаараас бууж байгаа бөмбөг нь Хэт даврагчдийг энгийн иргэдээс ялгаж хорооно гэж байхгүй.
2015-12-23
хэхэхэ:
наадах чинь чиний орос хүмүүжил үү хэхэхэ оросуудын бөмбөгдөлт амжилттай Америкчуудынх амжилт муутай байгаагийн гол шалтгаан энэ шүү дээ