АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг 2018 онд ашиглалтад орно
2015-12-23

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн сургалтын эмнэлгийг барихаар болжээ.  Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурах ёслол  АШУҮИС-ийн оюутны соёлын төвд боллоо. Гэрээнд АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, БСШУЯ-ны стратеги төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такенори Шимизу нар гарын үсэг зурав.

 

 

2012 оны наймдугаар сард Монгол талаас Их сургуулийн сургалтын эмнэлэг бариулах хүсэлт бүхий төслийг олон улсын “JICA” байгууллагаар дамжуулан Японы талд хүлээлгэн өгчээ. Уг төслийн зорилго нь эмч мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах, Монгол улсад эмчлэгдэх боломжгүй 33 өвчнийг оношилж, эмнэлзүйн сургалт, судалгааг цогцоор явуулахад чиглэжээ. Төслийг хэрэгжүүлэхээр 2013 оны арваннэгдүгээр сараас 2014 оны наймдугаар сар хүртэл  Японы “Ямашитэ сэкей”, “Асуса”  компани болон АШУҮИС-ийн багш эмч мэргэжилтнүүд хамтран сургалтын эмнэлэг баригдахад шаардагдах судалгааг хийж гүйцэтгэсэн байна. Барилгын архитектур, дэд бүтэц, байгаль орчны үнэлгээний талаарх судалгааг хийн 2014 оны аравдугаар сард Япон улсын Засгийн газраар хэлэлцүүлж батлуулжээ. Засгийн газрын 2013 оны есдүгээр сарын тогтоол, Нийслэлийн Засаг даргын аравдугаар сарын захирамжаар тус эмнэлэг баригдах газрыг Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 8 га талбайг олгосон байна.

 

Уг сургалтын эмнэлэг нь манай улсын эрүүл мэндийн хуулийн дагуу 150 ортой,  дотрын, хүүхдийн, мэс заслын, эх барих, эмэгтэйчүүдийн, гэмтэл согог болон яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлэх клиниктэйгээр улсын хэмжээний эрүл мэндийн үйлчилгээг үзүүлэх юм байна.

 

Энэ оны наймдугаар сар болон аравдугаар сард эмнэлгийг барих компанийг шалгаруулах тендерийг зарлаж, “Канто” констракшн барилгын гүйцэтгэгчээр шалгарчээ. Ингэснээр ирэх онд барилгын ажил эхэлж, 2018 оны нэгдүгээр улиралд барьж дуусган хүлээлгэн өгөх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Zurag chin uur arga hemjeenii zurag bna malnuudaaa
2015-12-23