Энэ оны бяцхан алдартнууд
2015-12-23

Америкийн www.accesshollywood.com” сайт энэ онд мэндэлсэн алдартнуудын хүүхдийн мэдээллийг нийтэлжээ.

 

Диана

 

 

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям болон гүнж Кейт Миддлтон нар өнгөрсөн тавдугаар сарын 2-нд охинтой болсон билээ. Ханхүү охиноо Шарлотте Элизабет Диана хэмээн нэрлэсэн юм. Хос Жорж Александр Луи гэх хүүтэй билээ.

 

Саша

 

 

Барселона клубын хамгаалагч Жерард Пике, дуучин Шакира нар өнгөрсөн хоёрдугаар сард хоёр дахь хүүгээ өлгийдөн авсан. Хос хүүгээ Саша хэмээн нэрлэсэн юм. Тэд Милан гэх хүүтэй билээ.

 

Силас

 

 

Жүжигчин Жессика Белл өнгөрсөн дөрөвдүгээр сард амаржиж, хүүтэй болсон юм. Тэрбээр хүүгээ Силас Рандал хэмээн нэрлэсэн юм.

 

Лули

 

 

Холливуудын нэрт жүжигчин Двайн Жонсон энэ сарын 15-нд охинтой болсон билээ. Тэрбээр өчигдөр инстаграмдаа охинтойгоо авахуулсан зургаа байршуулаад “Баяр баясгалан” гэж бичжээ. Жүжигчин эр охиндоо Лули гэх нэрийг өгчээ.

 

Мило

 

 

Холливуудын нэрт жүжигчин Лив Тэйлор өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд амаржиж, хүүтэй болсон билээ. Тэрбээр хүүдээ Мило гэх нэрийг өгчээ.

 

Деан

 

 

Дуучин Алиса Кейс өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд амаржиж хүүтэй болсон юм. Тэрбээр хүүдээ Женесис аль Деан гэх нэрийг хайрласан билээ. Алиса хүүгээ мэндэлсний дараа гэр бүлийнхээ хамтаар “ELLE” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, ярилцлага өгчээ.

 

Титан

 

 

“Destiny's Child” хамтлагийн экс гишүүн, дуучин Келли Роуленд энэ оны эхээр амаржиж, анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ. Дуучин бүсгүй хүүгээ Титан гэх нэрийг өгсөн юм. Тэрбээр амаржаад гурван долоо хоногийн дараа гэр бүлийнхээ хамтаар “ESSENCE” сэтгүүлийг чимж, шинэ хүнээ танилцуулсан билээ.

 

Паулина

 

 

Холливуудын нэрт жүжигчин Вин Дизель энэ оны эхээр охинтой болсон билээ. Тэрбээр охиндоо ослоор амиа алдсан “Галзуу хурд” киноны од Пол Уолкерийг нэрээс санаа авч Паулина гэх нэрийг хайрласан билээ. Дизелийн том охиныг Малина гэдэг билээ.

 

Макс

 

 

“Фэйсбүүк” сүлжээг үүсгэн байгуулагч Марк Зукербергийн гэргий Прицилла Чан арванэгдүгээр сарын дундуур амаржиж охинтой болсон билээ. Хос охиноо Макс Чан Зукерберг хэмээн нэрлэсэн юм. Тэд охинтой болсныхоо дараа нийт хөрөнгийнхөө 99 хувийг олон нийтэд хандивлаж буйгаа мэдэгдсэн билээ. Зукербургийн нийт хөрөнгө 45 тэрбум ам.доллар юм.

 

Луи

 

 

Жүжигчин Люси Луи өнгөрсөн наймдугаар сарын 27-ны өдөр тээгч эхийн тусламжтай хүүтэй болсон юм. Тэрбээр хүүхэд төрүүлэх боломжгүй учир тээгч эхийн тусламжаар хүүхэдтэй болсон гэнэ. Жүжигчин бүсгүй хүүгээ Рокуэлл Луи хэмээн нэрлэжээ.

 

Сент

 

 

Реппер Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нар энэ сарын 5-нд хүүтэй болсон юм. Хос хүүгээ Сент Уэст хэмээн нэрлэжээ. Тэд Норт Уэст гэх охинтой билээ.

 

Эдье

 

 

Холливуудын нэрт жүжигчин Кейри Найтли өнгөрсөн тавдугаар сард амаржиж охинтой болсон билээ. Түүний нөхөр Жамес Ригтон охиндоо Эдье гэх нэрийг хайрлажээ.

 

Майкл

 

 

Америкийн шүтээн шоуны ялагч, зохиолын дуучин Керри Андервуд өнгөрсөн хоёрдугаар сард амаржиж, хүүтэй болсон юм. Тэрбээр хүүгээ Исаих Майкл хэмээн нэрлэсэн юм.

 

Зот

 

 

“Аватар” киноны од Сэм Уортингтон болон Лага Вингле нар өнгөрсөн гуравдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ. Хос хүүгээ Рокет Зот хэмээн нэрлэжээ.

 

Сибела

 

 

Инээдмийн жүжигчин Жеймс болон түүний гэргий Стеффиана Круз нар өнгөрсөн нэгдүгээр сард охинтой болсон билээ. Хос охиноо Систинс Сибела хэмээн нэрлэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Гадаадынхан гэхээр ухаанаа алддаг Монгол сэтгэлгээ. Цаана чинь Монголоор дүүрэн хөөрхөн хүүхдүүд байна.
2015-12-23