Ц.Нямдорж: 8 хувийн зээлээс бултахгүй шүү, банкууд
2015-12-23

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн талаар СЗХ, Монгол банкны мэдээллийг сонслоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, байр сууриа хэлсэн юм. ҮХЦ-ээс Үл хөдлөх хөрөнгө барьцаалах тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасантай холбогдуулан банкны холбооныхон 8 хувийн зээлээ зогсоосноо мэдэгдсэн.  8 хувийн зээлтэй холбоотой асуудал гишүүдийн дунд ширүүхэн маргаан өрнүүллээ.

 

УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ:

-ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанд салбарын сайд нь очоогүй гэсэн яриа байсан нь ташаа. Энэ талаар надад мэдэгдээгүй байсан. Би энэ шийдвэрийг сонсоод Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд хэлсэн. ҮХЦ-ийн шийдвэр гараад 8 хувийн ипотекийн зээл ямар ч хамааралгүй гэдэг тайлбарыг тухайн үед хийсэн.   Зарим банкуудаас ипотекийн зээлийг гаргах боломжтой гэсэн тайлбар хийсэн. Гэхдээ бид хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулж зохицуулах шаардлагатай. Орон сууц барьцаалсан зээл хамгийн найдвартай. Өнөөдөр эргэн төлөлт найдвартай байгаа.  Орон сууц барьцаалсан зээл өнөөдөр зогсонги байдалд хүрсэн гол шалтгаан нь ерөөсөө 10 хувьд шилжүүлсэнтэй холбоотой. Орон сууцны урьдчилгааг 10 хувь болгохоор өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Хамгийн гол нь хамтарч ажиллах хүмүүсийн оролцоо дутаад байна.

 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:

-Иргэд орон сууцтай болно гэдэг нь үл хөдлөх хөрөнгөтэй болно гэсэн үг. Зээл авах боломж нь тэр хэмжээгээрээ тэлнэ. 2012 оноос өмнөх Засгийн газруудын хэрэгжүүлж байсан моргейжийн зээлийн  хэрэгжилтийн үр дүн  ямар байна. 5000 орон сууцаар хэмжээд явбал 60-70 жилийн дараа л Монголчууд орон сууцтай болох хурдаар явна. Бид  иргэдэд бэлэн мөнгө тараах биш орон сууцтай болгох л гол асуудал. Ингэж иргэддээ дэмжлэг үзүүлж чадна.  Хамгийн гол нь нөхцөл сайтай зээл байх шаардлагатай. 8  хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай зээл нь бусад орнуудтай харьцуулахад сайнд тооцогдохгүй. Бараг л арилжааны зээлтэй адил хүүтэй. Үүний хэрэгжүүлэхийн төлөө Монголын төрд ажиллаж байгаа бүх хүн оюун ухаанаа уралдуулах ёстой. Үүнд улстөржөөд байгаад харамсаж байна.  Иргэдийн хашааны газрыг дэд бүтэцтэй болгоод эдийн засгийн эргэлтэд оруулахгүй бол ямар ч үнэ цэнэгүй болно. Гэтэл үүнд ҮХЦ хориг тавьчихсан. Тиймээс орон сууцны зээлийн нөхцөлийг яваандаа тогтвортой хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр 8 хувийн зээлийг хүчингүй болгосноор төр, засаг ажлаа хийж чадахгүй байна гэж үзэхээр байна. Засгийн газар, Монголбанк хамтарч ажиллах ёстой.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

- 8 хувийн зээлээс банк бултах оролдлого хийгээд байна. Та нар оюутан бүрт 70 мянган төгрөг өгнө гэж Ерөнхийлөгчийн сонгуулиар амлаад тал нь байхгүй болсон. Хүүхийн мөнгөний 40 хувь өнөөдөр байхгүй боллоо. Одоо 8 хувийн зээлээс бултах гэж оролдоод байна. ҮХЦ-ийн шийдвэр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны томъёололтой холбоотойгоос биш банкны зээлийн хүүтэй холбоотой асуудал огтоосоо байхгүй. ҮХЦ-ийн шийдвэр гарсны маргааш ХХБ-ны Орхон гэдэг хүн “8 хувийн зээл зогсоолоо” гэж улстөржилт даалгавраар хийсэн. Хууль эрхзүйн хувьд зөөлөвчилсөн томъёолол байдаг бол би суугаад өгч болно. Ер нь амласан юмнаасаа буцдагаа боль. ҮХЦ-ийн шийдвэр 8 хувийн зээлтэй огт хамаагүй. Засгийн газар 8 хувийн зээлийг хэрэгжүүлэх гээд хөөцөлдөхөөр эх үүсвэр олдохгүй байна гэж байна. Хамгийн гол нь ээлжит булталтаа та нар хийх гээд байгаад дургүй хүрч байна. Та нар  ҮХЦ-ийн шийдвэрийг далимдуулах гэвэл хоншоор чинь дутна. Эргээд огцруулах асуудлыг чинь ярина шүү, Н.Золжаргал аа. Үргэлж банкны захиалгаар хууль гаргасан. Монголыг арилжааны банкууд өрийн сүлжээнд оруулсан. Одоо улс төрөөр тоглодог болох нь хэмээн ширүүхэн хэллээ.  

 

Ийнхүү гишүүдийн хооронд асуудал ширүүхэн өрнөв. УИХ-ын гишүүн  Н.Батбаяр, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ болон Ц.Нямдорж гишүүн нар үүнтэй холбоотойгоор бие биерүүгээ ширүүхэн үг шидэж байлаа. Гишүүн Н.Батбаяр   8 хувийн ипотекийн зээлийг зогсоосонд салбарын сайдыг буруутгасан бол гишүүн З.Баянсэлэнгэ “Энэ зээлий зогсоосон юм уу. Цөөн суудалтай намын гишүүд рүү дайрч болно гэж бодож байна уу. Хэрвээ ярих гээд байгаа бол хувь хүнтэй нь яриарай” хэмээн бухимдаж байлаа.

 

Ийнхүү дээрх асуудлыг ажлын хэсгээр хэлэлцэн дахин оруулж ирэхээр болов.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Teneg pizdakuudaa bair l ged soliorood bh yum. Uls chin tsaanaa buur ih orond orood, ulsad aldagdaltai bna ged bhad amin huwia bodood bh yum. Yalanguya mongol shig ediin zasagtai orond iim ur mash ersdeltei.
2015-12-24
Bajaa:
An altanhuyagiin buyand l bi 8 bairand orson.ene muukazak yu hiisen yum
2015-12-24
Bataa:
Ene muu hasagiig uls turuus zailuulah heregtei idsen uusan chin bolno bizdee huuhdee hurtel konsul bolgood ter ni dunkuu hel ch surahgui uvsuud hezee oligtoi bailaa
2015-12-24
иргэн:
МАН-ынхан дэмий юм хийх юм даа. Монголчуудад энэ орон суууцны 8 хувь мэтийн арга хэмжээг засаг төр, банк санхүү зэрэг нь хамтарч хийж байж л олон түмний нэг хэсэг нь орон байртай болно шүү дээ. Өөр ямарч арга байхгүй нь ойлгомжтой. Уг нэг хэсэг байртай болох асуудал үнэхээр хэцүү, боломжгүй мөрөөдөл л байлаа л даа. Харин сүүлийн үед АН-ынхан засагт орсоноос хойш байртай болох боломж яах аргагүй л гарч ирээд байгаа биз дээ. Үүнтэй хэн ч маргаж чадахгүй.
2015-12-23
Батэрдэнэ:
Цэцийн авгай Нямдорж 2-ийн тайлбар усны дусал шиг адилхан байх шив. Арга ч үгүй дээ цэцийн шийдвэр гаргуулах МАН-ы хуульчдын багыг Нямдорж толгойлсон. АН-ын гаргасан 8 ипотекийн зээл амжилттай хэрэгжиж ирэх сонгуульд АН-д нэмэх оноо авчирах гээд байсан тул 8-ийн зээлийг зогсоохоор МАН бүх хүчээрээ ажилласан нь үр дүнд хүрч 8-ийн зээлийг зогсоолоо. МАНгаруудын хорлонтой ажлын дүнд шинээр зээл авах гэж байсан хүмүүсийн зээл зогслоо.
2015-12-23
иргэн:
Шударга Нямдорж гуай амаа мэдэж яриарай.Та Гаалийн Баатараас 7 өрөө байр, MSC-ээс 1 сая долларын үнэтэй хауз авилгад авсан. Одоо улсын төсөв бүрдэхгүй болсны улмаас чиний өрөөсөн АН-н авилгачид үрэлгэн халамжуудаа багасгаж байна. Чи зарим нэг юман дээр амаа хамхиад сууж сур.
2015-12-23