”Бөртэ чоно”-ын эзэд 25-нд тодорно
2015-12-23

"Бөртэ чоно"-ын эзэд энэ сарын 25-ны баасан гарагт тодорно. Энэ онд тив, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулсан бахдам амжилттай тамирчид энэхүү наадамд нэр дэвшсэн билээ. 

"Бөртэ чоно-2015" наадамд нэр дэвшигчид:

 

Шилдэг эрэгтэй тамирчин:

Эрдэнэбатын Бэхбаяр (Чөлөөт бөх). ДАШТ-ий хүрэл медаль, ААШТ-ий алт, "Алтан гран-при" тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж, "Рио-2016" олимпийн наадмын эрх авсан.

 

Жанцангийн Гантөгс (Байт харваа). Тайланд улсад болсон олимпийн наадмын эрх олгох тэмцээнд мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" олимпийн наадамд оролцох эрх авсан.

 

Энхтайваны Даваахүү (Буудлага). "Универсиад" наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. 

 

Батболдын Номин (Чөлөөт бөх). ДАШТ-ий мөнгөн медаль, ААШТ-ий хүрэл медаль хүртсэн.

 

Сайнжаргалын Ням-Очир (Жүдо). ДАШТ-ий хүрэл медаль, "Их дуулга", "Гран-При"  тэмцээний мөнгөн медаль хүртсэн.

 

Доржнямбуугийн Отгондалай (Бокс). ДАШТ-ий шагналт байрт шалгарч, ААШТ-ий алтан медаль хүртсэн.

 

Пүрэвжавын Өнөрбат (Чөлөөт бөх). ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" Олимпийн эрх авсан.

 

Шилдэг эмэгтэй тамирчин:

 

Мөнхжанцангийн Анхцэцэг (Хүндийг өргөлт). ДАШТ-ий VIII байр эзэлж, улсын дээд амжилтыг 14 удаа шинэчилсэн.

 

Соронзонболдын Батцэцэг (Чөлөөт бөх). ДАШТ-д түрүүлж, дэлхийн хошой аварга “Рио-2016" олимпийн наадмын эрх авсан. "Иван Ярыгиний гран-при" тэмцээнд түрүүлсэн. 

 

Отрядын Гүндэгмаа (Буудлага спорт). "Дэлхийн цом"-ын тэмцээий хошой алт, хошой мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" олимпийн наадмын эрх авсан.

 

Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа (Жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, ААШТ, "Их дуулга", "Гран-При" тэмцээнд түрүүлсэн. 

 

Доржсүрэнгийн Сумьяа (Жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, "Универсиад" наадам, "Мастерс", "Гран-При" (3) тэмцээнд түрүүлсэн. 

 

Хишигдоржийн Сүнжидмаа (Сонирхогчийн сүмо). ДАШТ-ээс алтан медаль хүртсэн. 

 

Ганбагаагийн (Бодибилдинг). ДАШТ-ий атлетик физик төрөлд алтан медаль хүртсэн.

 

Сүхээгийн Цэрэнчимэд (Чөлөөт бөх). ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.

 

Шилдэг баг:

Волейболын эрэгтэй шигшээ баг. Зүүн ААШТ-ий шагналт IV байрт шалгарсан.

 

"Альянс-Тех Харцага" баг (Сагсан бөмбөг). МҮСБХ-ны "Үндэсний Супер лиг"-т түрүүлсэн. 

 

Шайбтай Хоккейн шигшээ баг. "Challenge Cup-2015" тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.  

 

"Эрчим" клуб (Хөлбөмбөг). МХБХ-ны "Үндэсний Хүрхрээ лиг", "Цомын тэмцээн", "Супер цом"-ын тэмцээнүүдэд түрүүлсэн. 

 

Шилдэг дасгалжуулагч:

 

Одвогийн Балжинням Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч

 

Цэндийн Баярсайхан ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ П.Өнөрбатын багш

 

Буяндэлгэрийн Батбаяр Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч

 

Зэвэгийн Дүвчин Дэлхийн хошой аварга С.Батцэцэгийн багш

 

Ганхуягийн Наранбат Сүмо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч

 

Оюунбилэгийн Пүрэвбаатар ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Номингийн багш

 

Цэрэнбаатарын Хосбаяр ДАШТ-ий мөнгөн медальт С.Цэрэнчимэдийн багш

 

Авирмэдийн Энхээ ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Э.Бэхбаярын багш

 

Хишигбатын Эрдэнэт-Од ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Д.Сумьяа, Ц.Мөнхзаяа нарын багш

 

Цэрэнбаатарын Цогтбаяр Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч нар "Бөртэ чоно" шагналд нэр дэвшжээ.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин