Ил тод байдлын хуулийн хугацааг сунгахыг дэмжив
2015-12-23

Төсвийн байнгын хорооны хуралдлаа. Хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.  Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн үйлчлэх хугацаа энэ оны 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болно. Хууль хэрэгжсэнээр 6.1 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болоод байгаа билээ.

 

Хууль хэрэгжүүлэх явцад сурталчилгаанаас эхлээд бичиг цаасны ажил ихээхэн хугацаа шаардаж, цаг алддаг байна. Засгийн газар холбогдох журмыг өнгөрсөн аравдугаар сарын 10-нд баталсан байна.  Хууль оройтож хэрэгжсэнтэй холбоотойгоор Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, мөн Татварын газраас ажиллуулж байгаа иргэдэд зөвлөгөө өгөх утсаар холбогдсон иргэд хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж өгөх хүсэлт ирүүлж буй юм байна. Тиймээс хуулийн үйлчлэх хугацааг  2016 оны хоёрдугаар сарын 20-н хүртэл сунгахаар заалт нэмж оруулжээ.

 

IV улирлын тайланг хүлээн авах хугацаа иргэнийх хоёрдугаар сарын 15-наар, аж ахуйн нэгжийнх хоёрдугаар сарын 20-ноор дуусгавар болдог аж. Тиймээс дээрх хугацааг заасан аж. Харин гишүүд  хуулийн үйлчлэх хугацааг  хоёрдугаар сарын 15-наар тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь тайланг 15-наар эцэслэдэг.

 

Ийнхүү гишүүд хэлэлцээд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин