Н.Золжаргал: 8 хувийн зээлийг зогсоох шийдвэр гаргаагүй
2015-12-23

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 8 хувийн зээлтэй холбоотой мэдээллийг Монголбанкны удирдлагууд хийсэн. Үүнтэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-8 хувийн зээлийн үр дүн ямар байна вэ?

 

- Ипотекийн зээл 2008 оноос эхэлсэн. 2012 оноос Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхад бид хамт сууж байгаад найман хувийн зээл болгосон. Тухайн үед  хүмүүс инфляци өснө гэж муугаар зөгнөж байсан. Одоо үр дүн нь тодорхой гарчихсан байна. Инфляци гурван хувьд хүрээд байна. Үүнээс гадна 80 мянган өрх орон сууцанд орчихсон. Дахиад цаана нь зээлд хамрагдах гээд ирээдүйгээ төлөвлөөд явж байгаа хүмүүс байна. Гэтэл бид зогсоогоогүй гэж зарим нэг нь хэлж байна. Хэн хэнийгээ хуураад байнаа. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн сайд нар үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцсэн. Энэ зээлийг эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг маш ойлгомжтойгоор тайлбарлаж Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Дунд суудал дээр ч өгсөн. Хууль эрх зүйн мэргэжилтнүүдээс асуухаар энэ асуудлыг яарч шийдэх ямар ч шаардлага байхгүй гэсэн. Үндсэн хуулийн цэц зургаан сар, нэг жилийн дараа шийддэг л юм байна лээ. Иргэдийнхээ эрхийг нэмж байна гээд боломжийг нь хааж болохгүй шүү дээ. Яг ийм коммунизмын туршлага байдаг. Бүгдийг нь өмчгүй болгосон. Өмчийг дагасан бүх эрхийг үгүй хийчихээр та өмчгүй болно гэсэн үг шүү дээ. Одоо найман хувийн зээлийг нэг ч иргэн авч чадахгүй байна. Яагаад гэвэл барьцаа хөрөнгө нь хөдөлдөг болчихсон. Барьцаа өмч хөрөнгөтэй холбоотой зургаан хөдөлгөөн байдаг. Түүний хоёрыг нь зохицуулах гэж байгаад бүгдийг нь үгүй хийчихлээ. Энэ найман хувийн зээл саяхан эхэлсэн одоо дөнгөж долоо, найман нас хүрч байна. Бид болохгүй байгаа асуудлаа засаад цааш явах хэрэгтэй.

 

-Найман хувийн зээлийг үргэлжлүүлэн олгох  ямар гарц байна вэ?

 

-Иргэний хуультай холбоотой өмчийн зарим нэг заалтыг өөрчлөх хэрэгтэй. Энэ асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх болов уу гэж би хүлээж байна. Найман хувийн зээл хэрэгжиж эхэлснээр хэрэглээнээс хуримтлалд шилжиж чадсан. Макро эдийн засагт хүртэл үр дүн өгсөн. 2008 онд зөвхөн өндөр орлоготой иргэд орон сууцны зээл авдаг байсан. Харин одоо бүх нийтийн хүртээл болгочихоод байхад, зүгээр л барьцаа гэдэг зүйлээр хаацаалж ийм байдалд хүргэчихлээ. Ерөнхийдөө бол улстөрийн золиос боллоо. 10 гаруй жил явж байгаа хуулийг гэнэт нэг өдөр барьж аваад яаран  өөрчилсөн нь буруу. Үндсэн хуулийн цэцийн гишүүний тайлбарыг би сонссон. Мэдээж 8 хувийн зээлийг зогсоох шийдвэр гаргаагүй. Гэхдээ барьцаа хөрөнгийг үгүй хийснээр үр дагавар нь ийм байдалд хүргээд байна.   

 

-БХБ-ын сайд та хоёрын дунд үл ойлголцол байна уу? Байнгын хорооны хурлын явцаас тэгж ойлгогдоод.

 

- Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр 8  хувийн зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ийм чухал асуудлаар мэдээлэл хийж байхад Засгийн газрын гишүүн З.Баянсэлэнгэ найман хувийн ипотекийн зээлийг 10 хувийн урьдчилгаатай холиод, Засгийн газрын баталгааг Монголбанкны баталгаатай холиод байна. Зарим нэг  гишүүн улс төрийн өнцгөөс хараад байна.

 

Гэтэл З.Баянсэлэнгэ нэг банктай хийсэн санамж бичгээ л яриад байх юм. Тэр санамж бичиг нь хууль эрх зүйн зохицуулалттай эсэхийг мэдэхгүй.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Үнэн:
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт банкнаас олгож буй 8 хувийн зээлийг зогсоох тухай биш зээл олгосон банк нь барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг маргаан гарсан тохиолдолд банк үл маргах журмаар авах тухай зарим зохицуулалтуудыг нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн юм байгаан. Тэгсэн шуналтай банкууд нь зээлээ зогсоох зэргээр гэдийж байх юм. тэрийг нь нам, улс төрчид нь худлаа улс төржүүлээд байх юмдаа. хэдэн банканы учрыг олж чадахгүй хөгөлж байнаа. СОНГУУЛИЙН ШОУ ГЭЖ !!!
2016-01-05
зочин:
МОНГОЛ БАНК САЙН АЖИЛЛАЛАА БАЯР ХҮРГЬE.
2016-01-01
ЗОЧИН:
MAH-D ABILGAZ MELXII M. ENKHBOLD BAIXAD TED UIX-D COON XEDEN SUUDAL ABNA.
2015-12-24
Зочин:
MAH -2016 OND UIX-D 5 SUUDAL AVBAL IX YUM. AH 40 SUUDAL ABZ 2016 OND ZASGIIN GAZRAA DANGAARAA BAIGUULBAL TED Z MUUDALCSAN Z MONGOL OROND MAANI IX YUM XIIX ZADVARTAI ZALUUS.
2015-12-24
ЗОЧИН:
MAH -2016 OND UIX-D 5 SUUDAL AVBAL IX YUM. AH 40 SUUDAL ABZ 2016 OND ZASGIIN GAZRAA DANGAARAA BAIGUULBAL TED Z MUUDALCSAN Z MONGOL OROND MAANI IX YUM XIIX ZADVARTAI ZALUUS.
2015-12-24
ЗОЧИН:
MAH -2016 OND UIX-D 5 SUUDAL AVBAL IX YUM. AH 40 SUUDAL ABZ 2016 OND ZASGIIN GAZRAA DANGAARAA BAIGUULBAL TED Z MUUDALCSAN Z MONGOL OROND MAANI IX YUM XIIX ZADVARTAI ZALUUS.
2015-12-24
Батэрдэнэ:
8-ийн зээл амжилттай яваад АН оноо аваад байсан болохоор МАН цэц-ийг найрч 8--ийн зээлийг зогсоолоо. Энэнээс болоод цэцийг тараахдаа тулж байна. МАН сонгуульд ялж л байвал хүмүүс орох байртай болох эсэх нь хамаагүй байгаа л даа.
2015-12-23
Зочин:
Хэзээ Монголын ард түмнээр тоглож дуусах вэ.76 нохойг буудан хороох хэрэгтэй.одоо ингэж байгаад цагаан сарын дараа манай нам дахин орон сууцын зээл олгох боллоо гэж шоудна.харж л байгаарай
2015-12-23
zocin:
baynselenge cini bolobcrolgyi sybilagcz gydamjnii hyn uigaa medeh bedee,ylger ee yariad suuj baigaa
2015-12-23
Зочин:
үндсэн хуулийн цэцэ 8 хувийн зээлийн талаар дүгнэлт гаргадаг байгууллага биш зээлээ өгч чадахгүй болохоороо арга саам хийж байгаа юм. Золжаргал сайн дураараа огцорсон нь дээр дээ
2015-12-23
zochin:
Ajlaa hii chi.une togtborjuulahaa tailbarla.3 ih nayadshuu dee
2015-12-23
Зочин:
Яахав дээ дахиал улс төр орчлоолдоо уг нь 8 -н хувийн зээлтэй байлаа гэж бодоход хүн амьдрахын төлөө зүтгээд ажиллаад махраад ирнэ. Харин зээлгүй юу ч үгүй гэдсээ илээд олсон хэдээ хааш нь үрсэн нь бүү мэд нэг л мэдэхэд идсэн байдаг л даа. Дэлхийн жишигт уг нь хүрэх гэж зүтгэх юм даана ч эргээд социалист ситем рүү явдаг нь хаашаа ч юм бэ дээ
2015-12-23
çî÷èí:
ì2 õàìààð÷ óðüä÷èëãààãàà 10-30 áîëãîîä 8 çýýëýý øèéäýýäýýä ºãºº÷ îðîðí ñóóöíû çýýë á¿õ õ¿íä æèãä àäèë òýãø ¿éë÷èëìýýð áàéíà àðàé õèéæ 3 ºðºº áàéð àâàõ ãýõýýð 80 ì2 äàâ÷èõààä õýö¿¿ áàéíà
2015-12-23
Зочин:
Хэрэггүй. Сөрөг үр дагавар их бна. Хүмүүс өрөнд баригдаж байдгаа зээлдээ өгч байна.
2015-12-23