Шатахууны ердийн хэрэглээний 52 хоногийн нөөцтэй байна
2015-12-23

Өнгөрсөн сарын 27-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 46 хоногийн газрын бүтээгдэхүүний нөөцтэй  байгааг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр танилцуулж байсан. Харин өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 52 хоногийн газрын бүтээгдэхүүний нөөц юм байна. Үүнээс А-80 автобензин 69, АИ-92 автобензин 61, дизелийн түлш 43, ТС-1 36 хоногийн нөөцтэй байгаа аж.

 

Газрын тосны худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд нийт дүнгээр 83 мянган тонноос доошгүй хэмжээний нөөцтэй байх үүрэг хүлээсэн байдаг. Харин Засгийн газрын энэ оны аравдугаар  сарын хуралдаанаар компанийн нөөцийг 84 мянган тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэхээр тогтоосон. Мөн ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг шинэчлэн батлаад байгаа.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ккк. Хоёр хөрш шатахуунаа өгөхгүй 30 хоног, бишээ ердөө л одоо нийлүүлэхгүй ээ гээд зарлахад л Монгол будаа, бишээ гурил болох юм байна.
2015-12-23
duusdaggui nuuts:
100 хоногын нөөц биш үү
2015-12-23