Хайгуулын 726 тусгай зөвшөөрөл олгожээ
2015-12-23

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 726 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ. Аймгийн Засаг дарга нараас санал авахаар хүлээгдэж байгаа 376, дэмжигдээгүй 499 өргөдөл байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд хүчин төгөлдөр 3282 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 1787, ашиглалтын 1482 ширхэг тусгай зөвшөөрөл байгаа тухай Уул уурхайн яамнаас мэдээллээ.

 

Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхит болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл олгох 5 удаагийн сонгон шалгаруулалтыг 55 талбайд зарласан байна. Хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлого, Улсын төсвийн хөрөнгөөр геологи, хайгуулын ажил хийгдсэн газрын нөхөн төлбөр, үйлчилгээний орлогоор эхний арванхоёрдугаар сарын байдлаар 47 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Ингэснээр улсын төсвийн орлогыг 110 орчим хувиар биелүүлээд байгаа аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Huga:
Zov demjij bna,uhah ch bolno haih ch bolno.chadahgui negen n hutsalgui duugui bai
2015-12-24
Зочин:
Юугаа хайлгаад байдаг юм бэ, хаа сайгүй нүхэн доороос хужаа нар ирээд л байх болж байна уу.
2015-12-23
Зочин:
Ehnii 12-r sar gej yuu ve. Daraagiin 12 sar bas bna uu
2015-12-23
Зочин:
Тэнэгт малаа. Уул уурхайгуй монгол хогжихгуй
2015-12-23
Зочин:
Энэ уул уурхай одоо болиосой доо
2015-12-23