Алслагдсан аймгуудад шатахууны үнэ 400 төгрөгөөр буурчээ

Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурсантай холбогдуулан энэ оны хоёрдугаар сараас эхлэн автобензин, дизель түлшний гаалийн албан татвар 1 хувь байсныг 5 хувь болгон нэмэгдүүлсэн. Мөн арваннэгдүгээр сараас автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тонн тутам, боомт тус бүрээр ялгавартай тогтоосон. Тухайлбал, А-80 болон Аи-92 автобензинд 270-400 мянган төгрөг, дизель түлшинд 290-520 мянган төгрөгт хүртэл татвар ногдуулсан юм. Үүний үр дүнд энэ сарын 5-наас эхлэн баруун, зүүн бүсийн аймгуудын шатахууны үнэ Улаанбаатар хотын үнэтэй ойролцоо түвшинд хүрсэн тухай Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээллээ. Баруун таван аймагт 80-400 төгрөгөөр, зүүн бүсийн 3 аймагт 10-230 төгрөгөөр шатахууны жижиглэнгийн үнэ буурсан аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ