ШУУД онцолж байна
2015-12-24

2015 он улирч, 2016 он гарахад хэдхэн хоног үлдээд байна. Улиран одож буй хуучин он Монголын эдийн засагт ямар онцлох үйл явдал үлдээснийг ШУУД.МН тоймлож байна.

Монголын эдийн засаг хэдийнэ сэхээнд орсон учраас Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэг Засгийн газрын гол бодлогоо “эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” хэмээн тодорхойлов. Хэдийгээр эдийн засаг “сэхээ”-нээс гараагүй ч томоохон хэд хэдэн ажил хийгдэв. Тухайлбал, Монгол Улс эдийн засгийн түншлэлийн анхны хэлэлцээрийг 2015 онд баталгаажуулав. Энэ нь Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байв. Гурван жил гаруйн хугацаанд яригдсан энэ хэлэлцээрт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар Токио хотноо гарын үсэг зурлаа.  

Эргэн ирэлт

Нийгэм, эдийн хувьд энэ оны онцлох үйл явдлаар Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт шийдэгдсэн явцыг нэрлэх нь зүй ёсны хэрэг. Засгийн газрын тэргүүн Дубайд очиж, далд уурхайн бүтээн байгуулалтын эхлэх алхмыг хийж, улмаар Монголд гэрээг баталгаажуулав. Монголын үүц гэгддэг Оюутолгойн нөөцийн 80 хувь нь гүний уурхайдаа бий. Энэ баялаг хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан нь мэдээж.

Оюутолгой төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт, гүний уурхайд 4.4 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэх бөгөөд санхүүжилтийг олон улсын санхүүгийн байгууллагууд, баримт бичигт гарын үсэг зурсан 15 банк хийх юм. Уул уурхайн салбарт Монгол Улс анх удаа Оюутолгой төслөөр дамжуулан олон улсын санхүүгийн байгууллагуудаас их хэмжээний санхүүжилтыг авч чадлаа. Ингэснээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэнчлэн “Монгол Улс бизнест буцаж ирлээ”.

Бяцхан буулт

2015 он дэлхий даяар ашигт малтмалын үнийн уналтын жил байлаа. Тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүний үнэ сүүлийн долоон жил тохиогоогүй доод түвшинд хүрч, олборлогчдыг түгшээж байна. Харин энэ бууралт Монголд сүүдрээ л тусгав.

Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”-аар Уул уурхайн сайд болон холбогдох агентлагийн удирдлагуудад алслагдсан аймгуудын шатахууны үнийг бууруулж, төвийн бүстэй ижил түвшинд барих үүргийг өгсөн. Энэ дагуу Баян-Өлгий, Увс, Дорнод, Сүхбаатар, Ховд зэрэг аймагт шатахууны үнэ литр тутамд 80-400 төгрөгөөр буурав. Сүүлийн жилүүдэд манай улсад шатахууны үнэ байнгын өсөлттэй байснаас буурч байгаагүй юм.

Үүний гавьяатнаар сөрөг хүчин МАН-ыг нэрлэж болно. Тэр дундаа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ тогтмол буурч байхад Монголын шатахууны үнэ нэг ч төгрөгөөр буурсангүй, буурах ёстой гэсэн байр суурийг байнга илэрхийлж байв.

Гайхамшигт гацаалт

Оюутолгой, Тавантолгойг л дорвитойхон хөдөлгөчихвөл Монголын эдийн засаг сэргэнэ гэдгийг амтай бүхэн ярьж, олон нийт ч тэгж ойлгож байв. Гэвч энэ үг, ойлголт хүлээлт хэвээр нэг оныг үдэж байна. Оны төгсгөлд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт шийдэгдсэнийг эс тооцвол томоохон хөрөнгө оруулалтын ажил гацсан хэвээр байна.

Тавантолгой гэхэд там болтлоо яригдсан ч ямар ч шийдэлгүй. Засгийн газрын Тавантолгойн төсөл УИХ-ын босгонд бүдэрч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг бүр “хойдохыг нь уншчихсан”. Засгийн газар ч “төслөө сайжруулна” хэмээн татан авч, урагшгүй албатад ухаантай зарцын үлгэрийг бодит болгосон. Эцэст нь УИХ-ын 40 гишүүний гарын үсэгтэй тогтоолын төсөл өргөн барина гэж яригдсанаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч мөн л таг чиг. Тодорхой ганц зүйл гэвэл Тавантолгойн асуудлыг 2015 онд шийдэхгүй.

Өөр нэг гайхамшигт гацалт Гацууртын ордын хувь эзэмшлийг тогтоох явцад бий болов. Сайд нар УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй том толгойлсноос болж, унаж боссон төсөл нь өдгөө мөн л хойшилсон хэвээр. Ноён уулан дахь түүхийн дурсгалыг устгаж, үгүй хийх нь гэж хэсэгтээ шантаажилсан нөхөд чимээгүй болсон ч гацалт үргэлжилсээр. Харин төсөл нь УИХ дээр гацаж байх хооронд нинжа нар Ноён уулыг сэндийчиж, ухсан нүх, овоолсон шороо үлдээж буй. Хэдэн зуугаараа тоологдох нинжа нар цуглаж, уулыг ухаад зогсохгүй Сэлэнгэ аймгийн Мандал сумыг гэмт хэргийн бүс болгож буйг цагдаагийн байгууллагаас Ерөнхий сайдад танилцуулсан. Төрийн зүгээс үүсээд буй нөхцөл байдалд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа бололтой.

27.6 сая тонн хүдэр, 75.9 мянган кг алтны нөөцтэй Гацууртын ордыг эргэлтэд оруулвал 1000 орчим аж­лын байр бий болж, татвар, төлбөр, хураамжаар 660 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэсэн сайхан тооцооноос өөргүй суусаар нэгэн оныг үдлээ.

“Ноён ногооны” ноёрхол

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаж, ам.долларын ханш буурна гэсэн өөдрөг төсөөлөл бидэнд бий. Энэхүү төсөөлөл маань ирэх оноос бодит биеллээ олно гэсэн найдлагыг ч тээсээр байгаа.  

Өнгөрсөн зургаадугаар сараас эхэлж өссөн ам.долларын ханш 2000 орчим төгрөгт дэнжигнэж буй. Нэг ам.доллар 2005 төгрөгтэй тэнцэж өссөн ч 1900 төгрөгнөөс доош буусангүй. Ирэх оны төсөвт ам.долларын ханшийг 2030 төгрөгөөр бодож, тооцоолсон. Тэгэхээр “ноён ногоон”-ы ханш буурна гэж найдах нь илүүц ч юм шиг.

Эдийн засагчид ам.долларын ханшид экспортын орлогын бууралт, гадаадын хөрөнгө оруулалтын уналт нөлөөлсөн хэмээн үзэж буй. Энэ он гарсаар гадаад валютын ханш өдөр ирэх тусам өссөн. Харин төгрөгийн ханш 30 хувиар сулраад буй нь эдийн засагт муу үнэлгээ тавих энгийн дүгнэлт.

Мах газарт, гурил тэнгэрт

Мах, гурил хоёр байхад монгол алзахгүй гэсэн үг бий. Өргөн уудам газар нутаг, 50 сая малтай учраас ийн бардам хэлсэн биз. Энэ жилийн тухайд махны үнэ газарт унаж, гурилын үнэ тэнгэрээр байна.

Нийслэлийн Статистикийн албанаас гаргасан мэдээгээр энэ сарын 21-ний байдлаар хонины нэг килограмм мах дунджаар 3900 төгрөгийн үнэтэй байна. Харин тансаг хэрэглээнд тооцогддог үхрийн кг мах дунджаар 5500 төгрөгөөр үнэлэгдэж байна. Хонины мах бага зэрэг өссөн ч үхрийн махны тухайд буурсан үзүүлэлт аж. Энэ жилийн хувьд махны үнэ буурах асуудал энгийн үзэгдэл болов. 50 сая малныхаа үр ашгийг үзэж буй хэрэг гэж гэгээлэг бодож болно. Гэвч иргэдийн худалдан авах чадвар буурч, эрэлт багассантай шууд холбоотой.

Харин гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байв. Салбарын сайд Р.Бурмаагийн хэлсэн талх, гурилан бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй гэсэн үг салхинд хийсч, тэр өөрөө ч тариаланчидтай хэрүүл хийснээс өөрийг амжуулсангүй. Нэмэр дээр нэрмээс болж, цаг агаарын хүндрэлээс үүдэж, ургац алдав. Ургацын 80 хувийг алдана гэсэн дуулианаас үүдэж, гурил, талхны үнэ нэмэгдэв. Нэг шуудай гурил 1000-1200 төгрөгөөр нэмэгдэж дагаад талхны үнэ багадаа л 100 төгрөгийн өсөлттэй гар дээр ирдэг болсон.

ХХААЯ-наас гурилын хомсдолд орохгүй, гурилан бүтээгдэхүүний үнийг нэмэх шаардлагагүй гэж байгаа  ч үйлдвэрлэгчид өөр бодолтой байгаа. Тэд чанартай бас хямд буудайг дотоодоос бус гаднаас хайж буй.

Ирэх хаврын тариалалтад 20 мянган тонн улаанбуудай дутна. Гаднаас импортлохоор татварын асуудлыг ярьж байгаа.

Тавин сая малныхаа ашиг шимийг хүртэж, хэсэг хямд мах идлээ. Ирэх хавраас хэрхэхийг таашгүй. Харин өргөн уудам газар нутгийнхаа үр ашгийг үзэх хараахан болоогүй бололтой. Газар тариалангийн салбарынхны жийлцэл дуусч, чөлөөт зах зээлд шилжсэн цагт бид буудайн импортоо зогсоож, бодит үнэтэй гурил, талх иднэ байх.

Төгсгөл нь үл мэдэгдэх хүлээлт

УИХ, Үндсэн хуулийн цэц хоёрын хоорондох үл ойлголцлыг далимдуулж, арилжааны банкууд орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг зогсоов. Өдгөө найман хувийн хүүтэй зээл хүссэн 3000 орчим өргөдөл банкны эдийн засагчдын ширээнд дээр “хэвтэж” байна.

Учир мэдэх хүмүүсийн хэлж байгаагаар Засгийн газар мөнгөгүй болсноос хөтөлбөрөө цааш хэрэгжүүлэх боломжгүй болж. Санхүүгийн эх үүсвэр байхгүй учраас найман хувийн зээлтэй огт хамаагүй Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг далимдуулж, зээл олголтыг зогсоосон байж болзошгүй.

Учир шалтгаан нь ямар байсан ч УИХ-д үл хөдлөх хөрөнгийн барьцаатай холбоотой  заалтыг сэргээх шаардлага тулгараад байна. Товчхондоо банкууд ард түмнээр барьцаа хийж, УИХ-ыг аргагүй байдалд оруулав.

Ломбард, мөнгө хүүлэгчээс дээрдэхгүй болсон банкны систем мөнгө эргэлдүүлэгч хэдхэн хүний гарт багтаж буй нь бодит үнэн. Харин одоо тэр хүмүүс иргэдээр далимдуулж, төрийг атгахаар урагшилж байна.

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Танай цонх хөлөрч цантаж,мөстөж хүйт дааж жинддэг бол үүнийг хэрэглэ.ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан 2.5-4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө5-6янзын хээ зурагтай.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь8000-10000төг болж хямдарлаа12500-16500төг байсан.Тусгаарлагч материал бага хэмжээтэй үлдсэн шүү.Мөн Солонгосын 4мм зузаантай тусгаарлагч 7500төг.Том цонхтой фетнис клуб,цэцэрлэг,эмнэлэг,оффис,тown house зэрэгт маш тохиромжтой.Зураг орууллаа.Одоо 2 янзын хээтэй үлдсэн.ХаягГермес төв-н С-13павьлион,100айл Одконы зүүн талд Люкс дэлгүүрт.Орос тех.Утас95000020,95050020
2015-12-24
Зочин:
Монгол банк,арилжааны банкууд цэцийн шийдвэрийг гуйвуулж улс төржүүлж 8 зээлийг зогсоож байна.8 зээл хэний гавъяа бэ гэж харуулах гэж зориудаар ард түмнээр тоглож байгаа Ардчилсан намынхан,Монгол банкны ерөнхийлөгч Золжаргал,Ардчилсан намын мэдэлд очсон бүх Арилжааны банкууд ард түмнээр тоглохоо зогсоох хэрэгтэй.Цэцийн шийдвэр гарснаар банк барьцаагүй болно гэж тайлбарлаж байгаа нь шал худлаа шүү.Иргэн зээл авахад Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ банканд үлдэх бөгөөд зөвхөн зээл төлөгдөж дуусахад иргэнд буцааж олгогддог.Мөн харъяа аймаг дүүргийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж барьцаалбар үйлдүүлсэнээр шилжилт хөдөлгөөн хийх,бусдад бэлэглэх ,өөрчилөлт оруулах ямарч боломжгүй болдог.Мөн Үл хөдлөх хөрөнгийн улсын бүргэлийн гэрчилгээ банкнд барьцаанд байгаа тул бусад барьцаалах,худалдах,шилжүүлэх,бэлэглэх,түрээслэх зэрэг гэрээ хэлцэлийг нотириотоор батлуулах боломжгүй болно.Хэрэвээ Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүйгээр нотириотоор батлуулсан тохиолдолд энэхүү гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ