Ерөнхийлөгчийн цомын төлөөх бөхийн барилдаан болно
2015-12-24

Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан энэ жил тав дахь удаагаа энэ 12 дугаар сарын 29-нд Бөхийн өргөөнд болно.

 

Өмнөх дөрвөн удаагийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат хоёр, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр нэг удаа түрүүлж цомын эзэн болж байв. Энэ жилийн хувьд улсын баяр наадам болон заалны барилдаануудад тогтмол амжилт үзүүлсэн шилдэг 128 бөх уран мэхийг уралдуулж хүч чадлаа үзэхээр болоод байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гончиг дээр Пүрэвдагвыг унагчихаад нэг ааш гаргасан , сая Хангайд уначихаад бас л урдаас нь уурлаж харагдана лээ. Ааш муутай гэж хүн болгон ярих юм. Битгий тэгж бай л даа муухай ш дээ.
2015-12-26
Зочин:
Оны эцэс болж байхад энэ албан ёсны амралтын өдрөө болимоор юм
2015-12-24