Ми-8 нисдэг тэрэг осолдож, порттехникч нь нас баржээ

ЗХ-ний 337 дугаар ангийн Ми-8 нисдэг тэрэг өчигдөр орой шөнийн дадлагын нислэг үйлдэж яваад 20цаг 30 минутад осолдсон байна. Нисдэг тэрэгт 11 нисэгч явсан бөгөөд осол гарах үед порттехникч нь газар дээрээ нас барж, тус ангийн захирагч хүндээр гэмтэн Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн 22 цагт мэс засалд оржээ. Бусад нисгэгч нарын тухайд биеийн байдал харьцангуй гайгүй байгаа аж.


Уг нисдэг тэргийг одоогоос арав гаруй жилийн өмнө УИХ-ын гишүүн симба Батаатай үнэг хөөж яваад мөн л Ми-8-ыг унагаж байсан Батжаргал жолоодож явжээ. Тэрбээр нисдэг тэргийг буулгах гэж байгаад 100 метрийн өндрөөс алдсан тухай эх сурвалж өгүүллээ. Дашрамд өгүүлэхэд, нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс нислэгийн үед алдаа гарганнисдэг тэрэг, онгоц унагасан нисгэгчийг дахин агаарт нислэг үйлдэхийг нь хориглодог бичигдээгүй хууль нисэхийн салбарт үйлчилдэг ажээ.
н. Батжаргал нисгэгчийг ЗХЖШ-ын дарга асан дэслэгч генералЦ.Бямбажав ажилд нь эргүүлж авсны гор ийн гарч ЗХ-ний хэмжээнд хоёрхон байдаг Ми-8 нисдэг тэрэгнийхээ учрыг олуулсан нь юутай харамсалтай вэ. Нисдэг тэрэгний ослын шалтгааныг тогтоох бригадын генерал Р.Сүхбатаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр орой томилогдсон байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэний агаарын төлөөлөл багтаж ажиллах ёстой талаар салбарынхан ярьж байна. Юутай ч ангийн удирдлагууд дадлагын нислэгийн багт 11 нисгэгч багтсаныг шатахуунаа хэмнэх гээд хэмээн тайлбарласан гэнэ.
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ