Сонгуулийн хуулиа түргэвчлэхийг сануулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын дарааллыг УИХ-ын дарга танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал гаргалаа.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Сонгуулийн хуулийг хугацаа шахаж оруулж ирсэн. Сонгуулийн хуулийг бусад асуудлаа хойш нь тавиад хэлэлцвэл ямар вэ? Өөрчлөлт хийнэ гэвэл нийтийн анхаарал татаад байгаа асуудлыг шийдэх хэрэгтэй. Цаг мөчтэй уралдаж байгаа асуудлаа хэлэлцье. Харгүй, эргэлзээгүй, сэжиггүй шударга сонгууль болоосой гэдэг үндсэн дээр хэлж байна.
УИХ-ын гишүүн Су.Батболд:
-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан асуудалтай явагдсан. Хоёр хуулийг хэлэлцсэн, нэг хуулийг нь хэрхэн хэлэлцэх вэ? Тиймээс одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах боломжийг гаргах хэрэгтэй.
УИХ-ын дарга З.Энхболд:
-Ирэх оны зургаадугаар сарын 30-аар энэ асуудал цэглэгдэнэ. Тиймээс сонгуулийн хуулийг энэ сарын 30-ны дотор батална. Бусад асуудлаа хэлэлцээд явсан нь зөв. Өнөөдрийн бүх хууль ач холбогдолтой. Гацуурт яаралтай хэлэлцэх хэрэгтэй. Өчигдөр тэнд 3 дахь хүн нь үхлээ. Хууль зөрчигдөж байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ