Зоогийн газарт дэлбэрэлт болжээ
2015-12-24

Шведийн нийслэл Стокгольм хотноо байрлах нэгэн зоогийн газарт дэлбэрэлт болсон тухай “www.realukraine.tk” мэдээллээ. Цагдаагийн газар “Өчигдөр 15.00 цагийн орчимд нүүрээ халхалсан этгээд зоогийн газар дотор бөмбөг дэлбэлсэн. Дэлбэрэлтээр хүн гэмтээгүй ч зоогийн газарт их хэмжээний хохирол учирсан” гэж мэдэгджээ.

 

Хэргийн газар 20 гаруй цагдаагийн албан хаагч ажиллаж буй бөгөөд гэмт этгээд ямар төрлийн тэсрэх бөмбөг ашигласан эсэхийг шалгаж байгаа гэнэ. Одоогоор бөмбөг тэсэлсэн этгээдийг орон даяар эрэн сурвалжилж байна.

 

Зул сарын баяр маргааш болохтой холбогдуулан Стокгольм хотын хамгаалалтыг сайжруулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин