Хайди Клум элч болжээ
2015-12-24

Сахиусан тэнгэр Хайди Клум “UNICEF”-ийн элчээр сонгогдсон тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр элчээр сонгогдсон даруйдаа Энэтхэгт очиж, байгалийн гамшгаар орон гэрээ алдсан хүмүүстэй уулзаж, тусламж үзүүлсэн байна.  

 

Хайди Энэтхэгийн охидын сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сурагчдад нь хичээлийн хэрэглэл болон амттан тараажээ. Тэрбээр твиттертээ “Нэг өдрийг мартагдашгүй өнгөөрлөө. Энэтхэгчүүд надад мартагдашгүй нэг өдрийг бэлэглэж чадлаа. Эдгээр хүмүүстэй уулзснаар би дэлхийг өөрөөр харах боллоо. Бүх хүн жаргалтай биш гэдгийг ойлгов” гэж жиргэсэн байна.

 

2007, 2009, 2011 онууд Хайди “UNICEF”-ийн элчээр ажилласан бөгөөд Индонез, Тайланд улсад элчийн хувиар айлчилж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин